Би өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандсан
ХХАА-ны сайд бурмаа
2015.07.31

Би өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандсан

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, ургацын байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм                                          

-Ургац алдах нь гэсэн мэдээлэл гарсны дараа гурилын үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг кг тутамд 80-150 төгрөгөөр нэмлээ. Цаашид гурилын үнэ өсөхгүй гэх баталгаа байна уу?

-Ургац алдана гэсэн мэдээлэл тарааж байгааг хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна. Ургацынхаа 80 хувийг алдлаа гэдэг мэдээллийг цөөн хүн сонин хэвлэлээр ярьж яваа. Үүний улмаас гурилын үнэ 80-150 тегрөгөөр өсчихөөд байна. Цаашдаа гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэдэх байдал руу түлхлээ. Ургацын  баланс наймдугаар сарын 25-нд гарна.

Энэ үед ургацын баримжаа тодорхой болно. 350 мянган тонн улаан буудай хэрэглэнэ гэж үзвэл 200-250 тонныг дотоодоосоо хангах төлөв харагдаж байгаа. Үрийн буудайтайгаа нийлээд 150 мянган тонн буудайн нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Нөөцөө бүрдүүлчихвэл гурилын үнэ нэмэгдэхгүй.

-ОХУ, БНХАУ ургацынхаа 20- 30 хувийг алдсан гэдгээ зарласан. Дутагдах буудайгаа хаанаас авах вэ?

-Нөөцийн буудайг зөвхөн гадаадаас авна гэж ойлгож болохгүй. Дотоодоосоо ч нөөц бүрдүүлнэ. Эхлээд нөөцөө.бэлтгэх мөнгөө бэлдээд авъя гэсэн боддого барьж байгаа. Хүнснээс гадна улаан буудайгаа малын тэжээлд нийлүүлнэ.

Нийт талбайн 10 хувьд ургац алдах магадлалтай болсон. Ургац алдсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн төлбөрийг нь хойшлуулах зэргээр дэмжинэ. Судалгаа тооцоонд үндэслэж байж дэмжлэг үзүүлнэ. Хүнсний гол бүтээгдэхүүн болох мах, гурилын үнийг барина гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бол хамгийн гол ажил. Ургац алдах нь гэж зориудаар мэдээлэл түгээж буйн цаана хадгалсан буудайгаа үнэд хүргэж зарах сонирхол нуугдаж байгаа.

Үүнд автах хэрэггүй. Иргэдийн хүнсний гол бүтээгдэхүүн болох мал, гурилын нөөцийг хангалттай бүрдүүлчихнэ. Тэгэхээр цуу үгэнд итгэх хэрэггүй. Өнгөрсөн жил цавуулгийн асуудлаас болж яам, тариаланчдын хооронд маргаан үүссэн. Цавуулгийн маргааныг сайн талаас нь харж байгаа. Тиймээс буудайн цавуулгийг сайжруулахын тулд тариаланчдаа ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг бодлого боловсруулна.

Энэ тал дээр анхаарч ажиллаж, ирэх жилээс их хэмжээний бордоог тариаланчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ. Гантай холбоотойгоор хүнсний хэрэгцээнд нийцэхгүй буудайгаа малын тэжээл болгох арга хэмжээ авах зохицуулалт хийж байна. Аливаа зүйлийг судалгаа, тооцоо, үндэслэлтэй хийнэ.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүд нэгдүгээр зэргийн гурилын үнийг 850 төгрөгөөс дээш гаргахгүй гэж амласан. Амлалтаа биелүүлж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаагүй зарим үйлдвэр гурилынхаа үнийг өсгөсөн.

Бүтэн жилийн гурилын хэрэгцээгээ хангах нөөцийг бүрдүүлнэ. ОХУ, БНХАУ-аас өөр ургац сайтай улсуудтай хамтарч ажиллана.

-Л.Цандэлэг гэдэг хүнийг ямар үндэслэлээр шүүхэд өгснөө тайлбарлахгүй юу?

-Нийгмийн сүлжээгээр үг хэлэх үзэл боддоо илэрхийлсний төлөө намайг цагдаад өглөө гэж Л.Цандэлэг ярьсан байна лээ. Тийм зүйл байхгүй надад нэр хоч өгөх, гүтгэх  элдэв  эвлүүлэг хийж цахим ертөнцөөр тараах явдал гардаг.

Үүнд тэвчээртэй ханддаг. Харин ХХАА- н сайд импортын буудай оруулах явцад асар их авлига авч гэнэ, үүлэнд нөлөөлөх пуужингийн мөн- гийг идчихэж, Халхголыг солонгосчуудад зарлаа гэсэн мэдээллийг өдөр тутмын сонингуудаар олон дахин гаргасан.

Тиймээс төрийн алба эрхэлж. буй хүний хувьд өөрийгөө шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Шалгаж үндэслэлгүй байна гээд үзээд намайг гүтгэсэн асуудлыг цагдаагийн газарт шилжүүлсэн байна лээ. Үүнтэй холбоотойгоор би цагдаад очиж мэдүүлэг өгч байна.

Эрх зүйт төртэй улсад амьдарч байгаагийн хувьд аливаа зүйл хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх ёстой гэдэгт итгэдэг. Жирийн иргэн байхдаа УИХ-ын даргыг, Сонгуулийн ерөнхий хорооны даргыг хуулийн

 Байгууллагаар шалгуулж байсан. Миний талд шийдвэр гарч байлаа. Буруутай зүйл хийсэн гэж итгэж байгаа хүн намайг хуулийн байгууллагаар шалгуулах эрхтэй. Эрх зүйт орны иргэний хувьд хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэж итгэж байна. Би хэн нэгнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө, тэр тусмаа нийгмийн сүлжээгээр “жиргэсэн”- ийх нь төлөө хуулийн байгууллагад хандаагүй.

Дорнод аймагт рапс их хэмжээгээр тарьж байна гэсэн мэдээллийг нуттийн иргэд өгсөн. Рапс тариалах нь хөрсний үржил шимийг доройтуулдаг. Яамнаас рапс тариалалтад ямар бодггого барьж байгаа вэ?

-Яамнаас нийт тариалангийн тал- байн 15 хувиас илүүгүй газарт рапс тариал гэсэн чиглэл өгсөн. Гол нь Монгол Улсын стандартад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн үрээр тарих ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Монголд зөвшөөрөгдөөгүй үр нууцаар оруулж ирж рапс тарьж байна гэсэн мэдээлэл бий.

Бид зөвхөн зөвшөөрөгдсөн үрээр, сэлгээнд тарина гэсэн шаардлага тавина. Нэг талбайд жил бүр рапс таривал хөрсний үржил шимийг сорж, гэмтээдэг. Цаашид дотоодын ургамлын тосны үйлдвэрт нийлүүлэх тохиолдолд рапс тариалахыг дэмжинэ. Гадаадад экспортлох зорилгоор тариалахыг хязгаарлана.             ,

-Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 5-6 дугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээ зөрсөн гэж та хэлсэн. Үүнээс болж ургац алдахаас сэргийлж чадаагүй юм биш үү. Ямар нэг хариуцлага хүлээлгэх үндэслэл бий юү?

-Бид өмнөх хугацааны цаг уу- рын үечлэл, бусад улс орны цаг уу- рын мэдээллийг ч харгалзаж үзэх нь зүйтэй гэж харж байгаа. Бас га- зар тариалангийн талбай бэлтгэл ажлыг хангуулах онцгой байдтын комиссын дэд даргаар би ажиллана. 8-9 дүгээр сарын цаг уурын урьдчилсан мэдээг хянамгай сайн гаргах нь зүйтэй. Энэ чиглэлээр асуулга тавьсан.

Онцгой байдлын комисст мэдээлэл өгөх байх. Хариуцлага тооцьё, буруутныг олоё гэхээсээ илүүтэй, цаашид ургацын болцоо сайжруулах талаар дээр анхаарч ажиллах зүйтэй гэж үзэж байна.

-Хөнгөлөлттэй зээлээр аж ахуйн нэгжүүдэд техник ний- лүүлсэн гэж байна. Яамнаас хөнгөлөлттэй зээл авч байгаа аж ахуйн нэгжүүдийн нэрсийг мэдэх боломжтой юу?

-Хөнгөлөлттэй зээлээр тоног төхөөрөмж нишгүүлсэн мэдээллээ яамны цахим хуудсаар дамжуулж байнга танилцуулж байгаа. Мэдээлэл нээлттэй байдаг.

-Энэ жил бүх малчинд ноосны урамшуулал өгөхөөр шийдвэрлэжээ. Өмнө нь хоршооллыг дэмжих үүднээс зөвхөн хоршооны гишүүн малчинд  л ноосны урамшуулал өгч байсан. Дараа жилээс ноосны урамшууллаар дамжуулж, хоршооллыг дэмжих бодлогоо үргэлжлүүлэх үү?

-Хоршоог дэмжсэн боддого хуульд бий. Энэ жилдээ өвөлжилт хүндрэхтэй холбогдуулан хоршооны гишүүн гэжялгалгүйгээр ноос, арьс, ширний урамшуулал олгоно. Энэ бол малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжсэн хөшүүрэг юм. Хоршооны гишүүн малчин л урамшуулал авна гэдэг нь учир дутагдалтай байна гэжУИХ-ын зарим гишүүн үздэг.

Ингээд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан байна лээ. Үүнийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл ирэх жил шинэ хуулийн дагуу урамшуулал олгох байх. Хуульд өөрчлөлт оруулаагүй нөхцөлд цаашид ингэнэ, тэгнэ гэж хэлэх боломжгүй.