150 мянган тонн буудай импортлох тооцоо байгаа
“Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ жилийн хувьд хамгийн хүндхэн зусч байгаа аймаг нь Увс, Хэнтий аймаг юм байна. Бусад аймгийн хувьд харьцангуй гайгүй байгаа ажээ. Хэнтий аймагт гэхэд энэ жилийн ургацынхаа 70 хувийг алдахад хүрчээ.
Тус аймгийн Дадал, Норовлин суманд зуншлага сайтай, га-гаас 10-14 центнер ургац авахаар байгаа бол Хурх, Биндэрт байдал хүнд буйгаас 80 хувийн ургац алдах шинжтэй байгааг тэрбээр онцоллоо. Улсын хэмжээнд төлөвлөсөн 365 мянган тонн улаан буудайнаас 230-280 орчим тонныг хураан авах болов уу гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Харин хүнсэнд 350 мянган тонн улаан буудай хэрэглэхээс
гадна үрийн буудай нөөцөлнө гэж тооцвол нийтдээ 150 мянган тонн бууцай импортлох тооцоо байгаа аж. Энэхүү нөөц бэлтгэх хөрөнгийн асуудлыг ирэх даваа гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанаар шийдэх аж. Гэхдээ тариаланчдынхаа тарьж ургуулсан буудайг аль болох авахыг чухалчилж, чанарын шаардлага хангаагүй буудайг нь малын тэжээл болп&оо салбарын сайд хэлэв.
Харин гангаас болж ургацынхаа 80 хувийг алдах магадлалтай гэдгийг нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүний хэвлэлээр мэдэгдсэн мэдээлэл. Тиймээс ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй, хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэр үгоэ нэмсэн.
Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны үнэ нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй юм. Ургацын хэчнээн хувийг хураан авах боломжтой талаарх мэдээлэл ирэх наймдугаар сарын 25 гэхэд тодорхой болно гэсэн юм.