Өвс тэжээлийн гурван фондыг сэргээлээ
Хөвсгөл аймгийн гурван суманд өвсний фондоо сэргээн, өвс ургамлаа хадаж бэлтгэх ажлаа эхлүүлжээ.
Өвөл хүндэрсэн тохиолдолд төвөөс өвс тэжээл зөөвөрлөхгүйгээр дөрвөн суманд байх нөөцөөсөө хүндэрсэн хэсэгт хүргэж байхаар зохион байгуулсан байна. Аймгийн хөрөнгөөр болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр хуучин фондуудаа засварласан аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өвс тэжээлийн гурван фондоо сэргээсэн. Мөн ногоон өвс, ургамал тариалах ажлуудыг хийж байна. Бүс бүрт иж бүрэн траоктор, хадлангийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Ингэснээр хадлангаа хурааж фондыг хадгалж цаг хүндэрсэн үед малчдад хямд өвс тэжээл хүргэх бололцоог нь хангаж байна” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү