2015.07.25
300 мянган малтай болсон нь олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум өвлийн бэлтгэлээ хангаж эхэллээ.
Тэд социализмын үед ашиглаж байсан өвс тэжээлийн фондын байраа сэргээж, хуучирч муудсан төвөө дахин засварлажээ. Орон нутгийн санаачлагаас гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дэмжлэг үзүүлсэн аж.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Цагаан-Уул сум малынхаа тоо толгойгоор улсдаа эхний 10-т орж байгаа. 300 мянган малтай болно гэдэг бол олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Энэ сум Социализмын үеэс улсдаа их нэртэй сум байсан” гэлээ.
Малаа таван толгойд нь өсгөн үржүүлэх туршлагадаа тулгуурлан улсдаа тэргүүлэх зорилгыг тэд тавьжээ.