С.Одонтуяа, Б.Болор нарын гишүүд “#ХогBucketChallenge”-ийн дуудлагыг хүлээн авснаа мэдэгдэв
2015.07.23

С.Одонтуяа, Б.Болор нарын гишүүд “#ХогBucketChallenge”-ийн дуудлагыг хүлээн авснаа мэдэгдэв

“#ХогBucketChallenge” аян үргэлжилсээр байна. Саяхан ТВ-8 телевизийн захирал С.Отгонмөнх УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, МУГЖ, дуучин Т.Ариунаа, “Лэди” төвийн захирал Р.Лхагвадулам нарыг “#ХогBucketChallenge” аянд дуудсан. 

Тэгвэл Дорноговь аймгийн Сайншанд сумын залуус УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг,  Л.Болд, Б.Болор, С.Дэмбэрэл, М.Зоригт нарыг дуудахын зэрэгцээ нийслэлийн Засаг даргын зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг, Зорчигч тээврийн нэгтгэл ТӨҮГ-ын захирал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга,  НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нарыг дуудсан билээ. 

Залуусын дуудлагыг хүлээн авсан хүмүү гурван уут хогийг гурав хоногийн дотор түүж зургаа оруулан дараагийн гурван хүнээ дуудах ёстой. Хэрвээ оруулж амжаагүй бол ТҮК-ийн гурван ажилтанд тус бүр 20 000 төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бэлэглэх ёстой. 
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Болор нар залуусын дуудлагыг хүлээн авснаа мэдэгдсэн байна.