Хог хаягдлын норматив тогтоох, тоо бүртгэл хийх ажлыг зохион байгуулахыг Засаг дарга нарт үүрэг болголоо
2015.06.05

Хог хаягдлын норматив тогтоох, тоо бүртгэл хийх ажлыг зохион байгуулахыг Засаг дарга нарт үүрэг болголоо

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо. 

Хог хаягдлын норматив тогтоох, тоо бүртгэл хийх ажлыг зохион байгуулахыг Засаг дарга нарт үүрэг болголоо

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 2014 оны хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн болон Хог хаягдал, орчны бохирдлын талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд Хог хаягдлын норматив тогтоох, тоо бүртгэл хийх ажлыг зохион байгуулах, тус хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд ус, рашаан, ан амьтан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрт улсын хэмжээгээр нийт 35310,0 сая төгрөг улсын төсөвт төвлөрсөн нь өмнөх оныхоос 14 хувь буюу  5,9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт орлогын 86,8 хувийг усны нөөц, 8,5 хувийг ойн нөөц, 2,9 хувийг ан амьтны нөөц ашигласны орлогоос тус тус бүрдүүлжээ.

Хогны төрөл зүйл, хэмжээ жил тутам 500 гаруй мянган тн-оор нэмэгддэг. Улсын хэмжээнд 3,2 сая тн хаягдал үүсч байна. Хог дахин боловсруулалтын хэмжээ 14 орчим хувь байна.