Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.07.06

МАН, АН хоорондох үйл явц бол тэдний л асуудал

“Асуух эрх” ярилцлагын нэвтрүүлэгт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцлоо.

Таныг намынхаа даргатай уулзаад амралтаар явсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар яриагаа эхэлье ?

Амралтын өдрөөр явсан. Тодорхой ажлыг төлөвлөсний дагуу Буриадын Улаан Үүд хотод уулзсан. Тэнд Буриад улсын  Ерөнхийлөгчтэй Н.Энхбаяр дарга хувийн уулзалт хийсэн.

Улстөрийн нөхцөл байдлын талаар ярилцсан уу ?

2016 оны сонгууль ойртож байна. Тиймээс улс төрийн нам, УИХ-д суудалтай намуудын хувьд гол ярих асуудал бол ирэх сонгуультай холбоотой батлагдаж гарах хуулиуд байгаа. Эдгээр хуулийг хэлэлцэх хугацаа удааширч улс төрийн намууд нэгдмэл байр сууринд хүрэхгүй байгаа тохиолдол бий. Энэ талаар бид байнга ярьдаг. Бид улс төрийн намууд хариуцлагатай ажилламаар байна, УИХ хариуцлагатай байх ёстой гэдгийг л ярьсан. Өөр бусад намуудтай холбоотой асуудлыг ярьдаггүй. МАН, АН хоорондох үйл явц бол тэдний л асуудал гэж үзэж байгаа.

МАХН-д гол хөзөр байна гэж дүгнэж байна. Танай нам дээр бүх зангилаа оршиж байна гэж ярилцаж байна. Та энэ байдлыг хэрхэн харж байна вэ ?

Ямар нэг талын эрх ашигт нийцүүлэх талаар хэлж байгаа бол буруу асуудал. Сонгуульд аливаа улстөрийн нам амжилттай оролцох л зорилго тавьдаг. Аль нэг намтай эвсэж, хамтарч улстөрийн шийдвэр гаргах ёстой гэдэг нь туйлын зорилго биш гэж үзэж байна. Манай нам аль нэг намтай хамтарна гэдэг дээр тодорхой шийдвэр гаргах түвшинд яриагүй. Одоогийн байдлаар намын олон гишүүд маань МАХН дангаараа оролцох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

                       Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү