МАХН Монгол улсын 94 жилийн түүхийг бичсэн
МАХН 94 жилийн ой
2015.06.25

МАХН Монгол улсын 94 жилийн түүхийг бичсэн

МАХН байгуулагдсаны 94, нам нэрээ сэргээсний дөрвөн жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр тус намын төв байранд боллоо.

Үйл ажиллагааг нээж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үг хэлэв. Тэрээр “Бид энэ өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж намын гишүүд, хамтран зүтгэгч, журмын нөхөдтэйгөө хамтран тэмдэглэдэг. Энэ хугацаанд МАХН Монгол Улсад шударга ёсыг тогтоох, улс төрийн хэлмэгдүүлэлт, аливаа шударга бус үйл явдалтай тэмцэх, олон давааг давсан.

Шударга ёсны төлөөх олон мянган тэмцэгчид, намын гишүүддээ, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөхийлөгч Н.Энхбаяр мэ н д дэвшүүлснийг хэлж албан ёсоор нээснийг мэдэгдэв. Энэ өдөрлөгт МАХН-ын дэд дарга, Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ- ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, МАХН- ын нарийн бичгийн дарга нар болон намын гишүүд, дэмжигчид оролцлоо.

Энэ үеэр МАХН-ын түүхэн үйл явцыг харуулсан баримтат кино үзүүлсэн юм. Мөн шинээр элсч буй 44 хүнд намын батлах гардуулж, 30 гаруй хүнийг МАХН- ын “Тусгаар тогтнол” одон, “Шударга үйлс” медаль, “Шударга ёсны төлөө” хүндэт тэмдгээр шагналаа.

Энэ үеэр намын удирдлагуудын сэтгэгдлийг сонирхлоо.

МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва: Бид илүү хүчтэй болох ёстой

-МАХН-ын 94, нэрээ сэргээсний дөрвөн жилийн ойд хүрэлцэн ирсэн журмын нөхөд, дэмжигч та бүхэндээ баярын мэнд хүргэе. Бид дөрвөн жилийн өмнө нэрээ сэргээснээс гадна 94 жил Монголын бүтээн байгуу.лалт, хөгжил дэвшил, олон улс, нийгмийн харилцааг авчирсныг эргэн санах нь зүйтэй. Энэ бүгдийг санаж гэмээ нь манай намын нэр дөрөв биш 94 жилээр тодорхойлогдох ёстой. МАХН-ын түүхт нэрийг ард түмэн хүсэн хүлээж, итгэж сонгуульд ялалт байгуулуулсаар ирсэн. МАХН-д иргэд хайртай.

Бид энэ өдрүүдэд МАХН-ын түүхийг эргэж санахаас гадна энэ намын нэр ямар чухлыг ойлгодог хүмүүс өнөөдөр цуглалаа. МАХН бол хөгжил дэвшлийн нам. Өнөөдрийн хөгжил бол хүнээ хөгжүүлэх. Хүн бүр эрдэм боловсролтой, ажилтай байх ёстой. Үүний тулд Оюутолгой, Тавантолгойг МАНАН- таж, БУДАН-таж үндэстэн дамжсан, нам дамжсан луйварчдын гарт өгөхгүйн төлөө ажиллана. Энэ бол том бүтээн байгуулалт. Манай нам шударга ёсны төлөө нам. Шударга ёсыг тогтоох, МАНАН-г арилгахын төлөө бид Засгийн газарт орж ажиллаж байна. Бид илүү хүчтэй болохын тулд дараагийн сонгуульд олонх болох ёстой.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: Шударга ёсыг тогтоохын төлөө хүнд мөчүүдийг давж байна

-МАХН байгуулагдаад 94 жилийн түүхийг бүтээсэн улс төрийн ууган хүчин. Монгол Улсын ололт амжилт, түүхийн гашуун зовлонг МАХН давж гарсан. Манай нам шударга ёсыг тогтоохын төлөө улс төрийн хүнд мөчүүдийг давж, дуу хоолойгоо хүргэж ирсэн. Бидний мөрийн 'хөтөлбөрт тусгасан зарим ажил биеллээ  олоогүй ч гэсэн  цаашид энэ ажлуудаа хийх болно.

УИХ-ын дэд дарга Л.Цог: МАХН иргэдийн зүрх  сэтгэлд хоногшсон

-Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 22 нам бий. Гэхдээ МАХН шиг ард иргэдийн зүрх сэтгэлд хоногшсон, гавьяатай нам байхгүй. 94 жилийн түүх гэдэг Монголын түүх юм. Энэ түүх бол ард түмний тэмцэл, итгэл найдвар, дэвшил. Хамгийн гол нь энэ түүхэн намыг дахин сэргээж, баталж чадсан гавьяатай улс өнөөдөр цугласан байна.

4-5 жилийн өмнөх тэмцэл миний нүдэнд одоо ч харагдаж байна. Та бүхэн ч гэсэн дурсаж байгаа биз ээ. Дандаа тэмцэж, өөрийгөө сорьж явсан хүмүүс өнөөдөр цугласан байна. Би та бүхнийхээ дунд орж тэмцэж явснаараа үргэлж бахархдаг. Та бүхнийхээ туг нь болж, итгэл найдварыг тань өндөрт өргөж явна. Бидэнд бартаа саад, бэрхшээл их байсан.

Гэсэн ч УИХ-д суудалтай жин даасан нам болж чадсандаа баяртай байна. Энэ бол дэмжигч та бүхний гавьяа, тэмцэл байлаа. Жилийн дараа сонгууль болно. Өмнөх амжилтаасаа илүү итгэл дааж, олон суудал авах үүрэг бий. Бид цөөн, зарим үед дэндүү цөөн байна. Гэхдээ бидний тэмцэл зөв байсан. 94 жилийн түүхийг нэр төртэй авч явах ёстой. Шударга ёсны төлөө тэмцэл гэдэг хоосон үг биш. Шударга ёсны төлөө өөрсдөө шударга байцгаая. Бидэнд цуцаж, шантрах эрх байхгүй.