Эрүүл мэнд спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2015.07.01

Хэн нэгнээс хамаарч үйл ажиллагаагаа явуулахаар нөхцөлд хүрээгүй

Эрүүл мэнд спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

Сүүлийн үед МАХН дотроо их бужигнаантай байна. Мөн хурлаа хуралдуулах шаардлагыг хүлээн авсан гэдэг мэдээлэл байгаа. Энэ талаар  тодруулахгүй юу ?

МАХН-н дотоод үйл ажиллагааг ХМХ-ээр сурталчлан төлбөртэй мэдээлэл гаргах явдал их идэвхижсэн. МАХН аль нэг улс төрийн бүлэг, хэсэг бүлэг ашиг сонирхлын нэгдэл бүхий хүмүүсээс хамаарч намын дотоод үйл ажиллагаа явуулахаар нөхцөлд огт хүрээгүй. Бага чуулган хуралдах тодорхой дүрэмтэй. Хуралд гэж албан шаардлага хүргүүлсэн бичгийг бид хүлээж авах боломжгүй . Яагаад гэвэл нэг талаасаа албан шаардлагыг хууль ёсны дүрмийн хүрээнд гэж авч үзэх боломжгүй юм.

Дүрмийн дагуу МАХН-ын бага чуулганыг хэдэн жилд хэдэн удаа хуралдуулах ёстой байдаг вэ ?

Өмнөх бага чуулгануудад намын дарга өөрөө байлцаж, гүйцэтгэх товчоондоо чиглэлийг өгч ингэж хуралдсаар ирсэн. Бага чуулганыг хуралдуулах шаардлага байгаа. Гэхдээ хэзээ хуралдах нь намын даргын өгөх чиглэлээс шалтгаална. Зургаан сарын өмнө бага чуулган хуралдсан. Намын дарга эх орондоо ирэх нөхцөл бүрдсэн үед бага хурлыг хуралдуулна.

Энэхүү шаардлагын талаар  МАХН-ын даргад мэдээлэл өгсөн үү ?

                            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү