Улаан чулуут орчмын хүүхдүүдэд зориулсан халуун усны газар барихаар боллоо
2015.06.19

Улаан чулуут орчмын хүүхдүүдэд зориулсан халуун усны газар барихаар боллоо

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн орчим амьдардаг айл өрхийн хүүхдүүдийн дунд сургууль завсардсан, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байх нь элбэг.

Тиймээс эдгээр хүүхдэл зориулан дүүргийн ИТХ болон “Харилцааны хөгжил” төрийн бус байгууллага хамтран “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийг 2013 онд байгуулж байжээ. Энэхүү цэцэрлэг нь өдгөө сургууль, цэцэрлэг, сургалтын төвийг багтаасан том цогцолбор болон өргөжсөн байна.

Харин тус цогцолборт БНСУ-ын “SKY project” компаниас спорт урлагийн заал, халуун ус бүхий хоёр давхар байр барьж өгөхөөр болжээ. Ингэснээр Улаанчулуутын хогийн цэг орчмын хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд насанд хүрэгчид ч мөн халуун усаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм байна. Тус төвөөр өдгөө нийт 120 гаруй хүүхэд үйлчлүүлдэг бөгөөд ирэх намраас хүүхдийнхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэж “Нарын хүүхдүүд” төвийн захирал Н.Мөнхтуяа хэллээ.