Жаргалант тосгоны эмэгтэйчүүд хоёр дахь жилээ чууллаа
2015.06.11

Жаргалант тосгоны эмэгтэйчүүд хоёр дахь жилээ чууллаа

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, ИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмарсүрэн нарын санаачилгаар 21 дүгээр хороо “Жаргалант тосгоны эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалтыг өнгөрсөн жил 300 гаруй эмэгтэйчүүдийг хамруулан зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн чуулга уулзалтад нийт 400 гаруй эмэгтэй оролцож өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа тавьж, хариулт авлаа.