Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга Б.Оюунбилэг, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэсийн дарга Б.Баярмагнай болон дүүргийн бусад албаныхан өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
“Сонгино” бие даан амьдрах төвийн тэргүүн М.Чулуун-Эрдэнэ, тус төвийн гишүүн тэргэнцэртэй иргэн Б.Ганчимэг нарын зүгээс дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон хороодын байруудад тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу шат хийх шаардлага байгааг хэллээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв байгуулах газрын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм.
ИТХ-ын дарга Х.Нямбаатарын зүгээс тэргэнцэртэй иргэдэд зоиулсан налуу шат хийх асуудлыг хүлээн авч ажил болгохоо хэллээ. Тэрбээр “Миний зүгээс эдгээр иргэдтэй өмнө нь уулзаж энэ асуудлаар ярилцаж, судалж шийдвэрлэх үүргийг Тамгын газрын даргад өгч байсан. Гэтэл одоо ажил болоогүй байгаа нь ямар учиртай вэ. Ер нь бид стандартад нийцсэн налуу шат зайлшгүй хийх хэрэгтэй. Шинээр ашиглалтад орж байгаа хороодын байрнуудад энэ асуудал шийдэгдсэн байгаа. Тэгэхээр хуучин байруудад налуу шат хийх боломжийг судалж үзэх хэрэгтэй. Гэхдээ эхний ээлжинд дүүргийн байранд энэ жилдээ багтаан налуу шат хий” гэсэн үүргийн Тамгын газрын дарга болон холбогдох хэлтэс албадын дарга нарт өглөө.
Тамгын газрын даргын зүгээс “Аливаа хүсэлт, шаардлага албан ёсны байх хэрэгтэй. Та бүхэн шаардлагаа бичгээр өгвөл төдий чинээ хурдан шийдэгдэх боломтой. Бид орон нутгийн төсөв хүнд байгаа учраас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад оруулан шийдвэрлэх гарцыг хайна” гэлээ.