СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2015.06.11
Дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар 1000 гаруй хүүхдэд бэлэг гардууллаа
Эх үрсийн баярыг тохиолдуулан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар 1000 гаруй хүүхдэд бэлэг гардууллаа.
Мөн дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Нарны хүүхдүүд” цэцэрлэг, болон сургалтын төвийн хүүхэд багачуудад бэлэг гардуулав. Сургалтын төв, цэцэрлэгийг “Харилцааны хөгжил” ТББ-ын тэргүүн А.Баасандорж санаачлан өнгөрсөн намраас ажиллуулж одоогоор нийт 150 гаруй хүүхэд хамргадаад байгаа юм.
Тодруулбал, дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэг дээр хоёрдогч түүхий эд түүж амьжиргаагаа залгуулдаг иргэдийн хүүхдүүд энэхүү төвөөр үнэ төлбөргүй үйлчлүүлдэг юм. Мөн энэ үеэр зарим ээжүүдэд Ерөнхийлөгчийн зарилгаар олгодог “Алдарт эх”-ийн одонг гардууллаа.