“Мод тарих бус ургуулах” гэж ярих ёстой гэв
Мод
2015.06.08

“Мод тарих бус ургуулах” гэж ярих ёстой гэв

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол мод тарих асуудал дээр нэлээд анхаарал хандуулж эхлээд байгаа.

Тэгвэл тэрбээр тарьсан модоо ургуулахын тулд ярианаасаа эхэлж өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бодолтой байгаа аж. Эрхэм сайд үүний тулд “Мод тарина” гэж биш “Мод ургуулна” гэж ярьж сурах хэрэгтэй гэсэн юм.

Үнэхээр ч аливаа зүйлийг өөрчлөхийн тулд хүний сэтгэхүйгээс эхлэх ёстой гэдэг. Д.Оюунхорол сайд ч энэ бүхнийг анзааралгүй орхихыг хүсээгүй бололтой.