БОНХАЯ-ны сайд Д.Оюунхорол
2015.05.15
Нэг сая мод ургуулах аян үргэлжилсээр байна
Бүх нийтээр Мод тарих санал санаачлагад нэгдэж улмаар иргэдийн тарьсан модод хэрхэн ургаж байгаа, тэдгээр моддын амьдрах чадвар хэдэн хувьтай байна вэ модыг хэрхэн арчилж тордох ажилд улсын төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа талаарх сэдвийг өнөөдөр онцолж байна.
Жил бүрийн 05 дугаар сарын 09 ны өдрийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан ерөнхийлөгчийн зарлиг 2010 онд гарсан үүнээс хойш өнгөрсөн оныг хүртэл нийтдээ Долоон сая мод тарьсан байна.
Гэхдээ иргэд, аж ахуй нэгжүүдийн тарьсан дээрх модны амьдрах чадвар 60 хувьтай байгаа юм байна. Иймээс амьдрах чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд арчилгаа хамгийн чухал энэ ажлыг эрчимжүүлэхийн үүднээс БОНХАЯ Нэг сая мод ургуулах аян зарлаад байна.