Аж ахуйн нэгжүүд 458 мод тарьжээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд хаврын мод тарилт үргэлжиллээ.
МИАТ ХК-ийн хамт олон “МИАТ- ын өдөр” хэмээх өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд тус өдрөө 200 ширхэг улиас мод тарьсан бол ХААН банкны хамт олон 100 монос, “Хөргөлт сервис” ХХК-ийн хамт олон 50 голт бор, Баянзүрх дүүргийн ахмадууд 108 тоог бэлгэшээж 108 бургас нийтдээ 458 мод тарьж ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ орууллаа.
Мөн “Ротари” клубийн 20 жилийн ойг угтан олон улсын салбар хариуцсан гаднын зочин төлөөлөгчид хүрэлцэн ирж, тус клубийн нэрэмжит төгөлийн бүтээн байгуулалттай танилцахын сацуу мод тарьжээ.
Мөн энэ сарын 17-нд “Оюунлаг ирээдүйг хамтдаа дэмжицгээе” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Хөгжлийн эзэд” ТББ-тай хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVI хороонд хүүхэд багачуудад зориулан “Хөгжилтэй номын сан” байгуулах, ном хандивлах арга хэмжээг зохион байгуулсан байна.