"Монгол тулгатны зүүн эрхэм" төгөлтэй боллоо
2015.05.21

"Монгол тулгатны зүүн эрхэм" төгөлтэй боллоо

Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн үе үеийн оролцогчдын төлөөлөл өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрэмжит төглөө байгууллаа.

“Него” энтертайнмент студиэс санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран байгуулсан энэхүү төглийн нээлтэд “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Х.Уртнасан, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохууз, ардын багш С.Галсан, төрийн соёрхолт, ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу, академич хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл, улсын заан Д.Долгорсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч ДАмбасэлмаа гээд олны танил эрхмүүд оролцов. Ардын жүжигчин Г.Хайдав “Би Чойбалсан гуай, Цэдэнбал даргатай хамт их цэвэрлэгээ хийж байсан хүн.

Монгол тулгатны зуун эрхмүүдийн нэрэмжит төглийн үндэс суурийг тавилаа.

Одоо энд дөнгөж нахиалж буй нялх моддыг ирээдүй хойч үедээ зориулан тарьж байгаадаа маш их баяртай байна. Монголын минь хөдөлмөрч ард түмэн бүгдээрээ эх дэлхийгээ хайрлаж, ногоон ирээдүй бий болгох үүднээс мод тарих ажилд идэвхтэй оролцоорой гэж ахмадууд бид уриалж Монгол тулгатны зуун эрхмүүдийн нэрэмжит төглийн үндэс суурийг тавилаа.

Энэ модод бидний амьдралыг тэтгэж улам сайхан ургана гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол өмгөөлөгч С.Нарангэрэл “Манай орон хатуу ширүүн уур амьсгалтай учир мод ургуулахад их арчилгаа шаардлагатай. Бидний ирээдүй хойч болсон залуус цаашид энэ мод, бутыг арчилж, хамгаалах өндөр хариуцлага хүлээж байна” гэв.