Тагтаатай улстөрчид
2015.06.03

Тагтаатай улстөрчид

Өнөөдөр МАН-ын Удирдах ажилтнуудын улсын II зөвлөгөөн “Тусгаар тогтнолын ордон”-д эхэлнэ.

2012 оны сонгуульд өвдөг шороодсон МАН-ын удирдлагууд алдаан дээрээ ноцтой дүгнэлт хийж, “2016 оны сонгуульд ялагдах эрх байхгүй” хэмээн ажилдаа ханцуй шамлан ороод байгаа.Тэдний хувьд олон төрлийн ажил зохион байгуулж байгаагийн нэг нь өчигдөр өдөр 13.30 цагийн орчим Чингисийн талбайд болж, нэгэн зураг авалт хийгдсэн юм.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Сүхбаатарын хөшөөний хажууханд тусгайлан "X"-ээр тэмдэглэсэн газарт хоёр эгнээ болон зогсч, “Энхийн цагаан тагтаа” тэнгэрт нисгэв.Нэгдүгээр эгнээнд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Сү.Батболд, Д.Дэмбэрэл, Ё.Отгон­баяр, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол зэрэг лидерүүд нь зогсож цагаан тагтаа нисгэсэн бол хоёрдугаар эгнээнд О.Содбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, А.Тлейхан, Д.Хаян­­хярваа, Н.Номтойбаяр, Б.Чойжил­сүрэн нар байраа эзлэн тэнгэр өөд цагаан тагтаа нисгэж харагдсан. Тэднийг хараад “2016 оны сонгуульд энэ байрлалаар нэрс нь байрлах нь” гэх хүмүүс ч тааралдаж байсан. Ямар ч гэсэн тагтаатай улстөрчид харагдвал МАН-ынхан гээд ойлгочиход буруудахгүй бололтой.