УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.05.29
Ц.Даваасүрэн гуйхгүй
МАН-аас хөөгдөж гарсан болохоор гуйж орно гэж байхгүй хэмээн эрхэм гишүүний бардам зан хөдөлсөн бололтой.
Ер нь бол тэр ирэх сонгуулиар аль нэг намын хаяа бараадах сонирхолтой байгаа гэх. Бие даан ажиллах нь Үндсэн хуулиар олгосон УИХ-ын гишүүний эрх, үүргээ нам, фракцын нөлөөгүйгээр хэрэгжүүлэх боломж олгодог ч ажил болгож батлуулахад сул талтай гэдгийг тэр ойлгожээ.
Тиймээс ямар нэг нам бараадна гэвэл МАН-д орж, түүнийг шинэчлэх талаар ажиллаж болно, эсвэл шинэ нам байгуулна хэмээн ярьсан билээ. Гэхдээ МАН-ын гишүүнчлэлээ сэргээе гэж гуйсан зүйл байхгүй гэдгээ эрхэм гишүүн ярьсан байв.