УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.05.22

Ард нийтийн санал асуулга явуулна гэв

УИХ-ын сонгууль ирэх 2016 онд болно Сонгууль угтаж улс төрийн намууд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Харин сонгуулийг ямар системээр явуулах нь намуудын хувьд чухал асуудал болсон МАН-ын зүгээс сонгуулийн системийг сонгохын тулд иргэдээс санал асуулга явуулах ёстой ингэх  юм бол төсвийн мөнгөнөөс дөрвөн тэрбум төгрөг зарцуулагдах шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.

УИХ-д суудалтай Ардын нам Сонгуулийг Можаритар системээр явуулах санал гаргаад байгаа. Гэхдээ ард нийтийн дунд санал асуулга авах хуулийн дагуу ард иргэдээс сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдгийг ард түмнээс тодруулах санал гаргаад байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос ард нийтээс санал асуулга явуулахад найман тэрбум төгрөг шаардлагатай гэсэн бол МАН-аас дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?