Нийт 14897 төсөлд зээл олгожээ
2015.05.26

Нийт 14897 төсөлд зээл олгожээ

Аж үйлдвэрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн талаараа өчигдөр мэдээлэл өгсөн юм. Хуучин Хөдөлмөрийн яамны харьяа байсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан эдүгээ яамдын чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Аж үйлдвэрийн яамны харьяанд хамаарах болсон.

Засгийн газрын бонд, Чингис бондын мөнгөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой тус сан сүүлийн гурван жилийн байдлаар нийт 518.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 7-9 хувийн хүүтэйгээр 14897 төсөлд олгосон байна. Зээлүүдийг арилжааны 10 гаруй банкуудаар дамжуулан тодорхой шалгуур үзүүлэлтүүд дээр олгодог гэдэг утгаараа эрсдлийг өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө банкууд хариуцаж ирсэн байдаг.

Тийм ч учраас төслийн мөнгө зориулалтын байдлаар зарцуулагдаж байгаа эсэх, зээл авсан иргэн, аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгааг хянах үүргийг тус сан тухайлан хариуцдаггүй байсан аж. Харин Аж үйлдвэрийн яамны харьяа болж, ажлын үүрэг өөрчлөгдөж буйтай холбогдуулан өнгөрсөн 3-5 дугаар сард өмнөх онуудад олгогдсон төслүүдэд анх удаа мониторинг хийжээ. Ингэхдээ Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлж буй 21 аймаг, 150-160 орчим сумдыг хамруулжээ.

Хэвлэлийн бага хуралд Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Энхбаяр, ЖДҮ- ийг хөгжүүлэх сангийн Дэд захирал Д.Рэнцэн, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцож мониторингийн үр дүнгийн талаар нээлттэй мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тоон мэдээллээс харахад 2013-2014 онд Засгийн газрын бонд, Чингис бондын эх үүсвэрээс арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 108 төсөлд 178.2 тэрбум төгрөг, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2012-2014 онд 1572 төсөлд 241.4 тэрбум төгрөг, нийт 1680 төсөлд 419.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Үүнээс гадна 2012-2014 онд "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-  аас ажлын байр нэмэгдүүлэх, ЖДҮ- ийг дэмжих зорилгоор "Сум хөгжүүлэх сан"-гаар дамжуулан 13198 иргэн, аж ахуйн нэгжид 75.9 тэрбум төгрөг, ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Төслийн үйл ажиллагаа хэвийн хэрэгжиж байгаа аж ахуйн нэгжийн үр дүнгээс харахад нийт зээлийн 83.5 хувийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулжээ. Ингэснээр тухайн аж ахуйн нэгжийн ажлын байр, үйлдвэрлэлийн хүчин чадал нь нэмэгдсэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон, зах зээлээ өргөтгөснөөр борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувиар нэмэгдсэн үр дүнтэй байна.

Хамгийн асуудалтай нь дүрэмт хувцас үйлдвэрлэгчид

Шалгалтад нийт 1479 төсөл хамрагдсанаас 95.9 хувь нь хэвийн хэрэгжиж, үйл .ажиллагаагаа нь тогтмол явагдаж байна гэсэн үзүүлэлтийг хангасан байна. ЖДҮ- ийг хөгжүүлэх сангаас 2012-2014 онд 419.7 тэрбум төгрөгийн зээл авсан нийт 1680 төсөл байгаагаас шалгалтад 1479 нь хамрагдсан нь даруй 88 хувийг бүрдүүлсэн тоон үзүүлэлт юм. Мониторонгийн явцад 23 3 тэрбум төгрөгийн төслиин хэрэгжилт

Нийт 518.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 7-9 хувийн хүүтэйгээр 14897 төсөлд олгожээ

хангалтгүй явагдаж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, төслийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, үйл ажиллагаа нь зогссон, төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж хаяган дээрээ байхгүй байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнээс 2.8 тэрбум төгрөгийн дүн бүхий 22 зээлдэгч авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй, 13.5 тэрбум төгрөгийн дүн бүхий 20 зээлдэгч үйл ажиллагаагаа явуулаагүй, зогсоосон, долоон тэрбум төгрөгийн дүн бүхий 19 төслийн хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж холбоо барих боломжгүй байжээ. Эдгээрээс хамгийн асуудалтай нь дүрэмт . хувцас үйлдвэрлэгчид.

 Энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд тус сангаас 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байдаг бөгөөд нийт 18 аж ахуйн нэгжийн сурагчийн тав нь зээлээ хэвийн төлж байгаа бол “Сор кашмер” ХХК, “Ашид нэхмэл” ХХК, “Өүлэн мэнч” ХХК-иуд зээлийнхээ 2-9 хувийг л эргэн төлжээ. Харин “Монгол ноос” ХХК, “Санширо” ХХК, “Монгол нэхмэл” ХХК, “Мон форте” ХХК-иуд өнөөг хүртэл үндсэн зээлээс эргэн төлөлт огт хийгээгүй байна.

Зээлийн эргэн төлөлтөд дүрэмт хувцасны борлуулалт шууд нөлөөлж, мониторингийн явцад 16,8 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн байгааг сангийнхан онцоллоо. Бэлэн бүтээгдэхүүн их байгаа нь худалдан авалттай шууд холбоотой бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн маркетингийн бодлого дутмаг байгаагаас гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжих иргэдийн сэтгэхүйтэй холбоотой гэж сангийн зүгээс тайлбарлав.

Засаг даргаас хамааралтай “Сум хөгжүүлэх сан"-гийн мөнгө хаашаа явдаг вэ?

Орон нутагт хуваарилагдсан жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх мөнгийг хэнд олгохоо тухайн сумын Засаг даргаар ахлуулсан баг шийддэг. Тэр ч утгаараа зорилтот эзэндээ очдоггүй, зээлийн эргэн төлөлтийн асуудал хүндэрдэг гэхчлэн яриа тасардаггүй.

Мониторонгийн танилцуулгын үеэр “Сум хөгжүүлэх сангийн мөнгийг Засаг дарга дур мэдэн өөрийн хамаатан садан, найз нөхдөдөө өгдөг, түүнээс тодорхой хувь авдаг бичигдээгүй хууль бий. Шалгалтаар ийм төрлийн зөрчил илэрсэн үү?” гэсэн сэтгүүлчийн асуултанд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн холбогдох мэргэжилтнүүд “Шалгалтаар тийм төрлийн зөрчил илрээгүй. Одоохондоо сан дээр энэ төрлийн мэдээлэл ирээгүй” гэж хариулсан юм.

Гэсэн ч “Сум хөгжүүлэх сан”-гаас нийтдээ 13198 төсөлд 75,907.4 сая төгрөгийн зээлийг олгосноос 1,8 хувь буюу 242 төслийн 1,961.9 сая төгрөгийн зээлэнд мониторинг хийснээс 200 төсөл хэвийн хэрэгжилттэй байгаа бол 42 төсөл нь доголджээ. Доголдолтой буй төслийн тоо 42 байгаа нь харьцангуй өндөр тоон зарцуулалтад тавих хяналтыг илүү өндөр болгох тухай шаардлага эндээс харагдаж байгаа юм.

Арга хэмжээ авах нь хамгийн чухал

Үнэндээ жилийн есөн хувийн хүүтэй зээл авч, бизнесээ өргөжүүлнэ гэдэг тийм ч амархан олдчихдог хоол биш. Тэр ч утгаараа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг авах хүсэлтэй бизнес эрхлэгчид, иргэн, аж ахуйн нэгжүүд захаас аваад л олдоно. Тиймээс арайхийж авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулах, хаана яваа нь мэдэгдэхгүй алга болох, эргэн төлөлтийг таслах зэрэг зөрчил гаргаж байгаа зээл авагсдад хариуцлага тооцохоос ч аргагүй юм. Ямартай ч жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн жилд урсан гардаг их мөнгөнүүд чухам хаашаа явж, юунд зарцуулагддаг талаар нэгдсэн үнэлгээ хийж, дүгнэлт гаргасан нь сайн хэрэг.

Үгүйлэгдэж байсан хяналтын механизм ингэж хэрэгжиж эхэлжээ. Мониторингийн үеэр төслийн мөнгөө зориулалтын бусаар зарцуулсан 22 зээл авагсдын мөнгийг шууд арилжааны банкны хүүд шилжүүлэх шийдвэр гарч, нэр устай нь зарлав. Жилийн есөн хувийн хүүтэй зээлнээс сарын 3-4 хувийн зээл рүү шилжихээр төслийн нэр барьж, мөнгө үрэн таран хийсэн нөхдүүдэд хүнд тусах нь ойлгомжтой. Гэхдээ эдгээр зальжин нөхдүүдийн ард чин шударгаар бизнес эрхлэхийг хүсэн төслөө барин зогсч буй өөр хүмүүс байгаа гэдгийг мартаж болохгүй.

Аж үйлдвэрийн яамнаас хийсэн мониторингийн үр дүн ийм байна. Тэгвэл цаашид ямар бодлого баримталж ажиллах талаараа хэллээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас барилга, хүнс, үйлчилгээний салбарт нийт зээлийн 57.2 хувийг олгосон бөгөөд экспортод чиглэсэн 39 төсөл байна. Энэ үзүүлэлтээс харахад экспортод чиглэсэн төслүүдийн эзлэх хувийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэв. Мөн хөнгөн үйлдвэрийн салбарт зээл олгохдоо үнэ цэнийн сүлжээгээр, кластерийн тогтолцоог харгалзан үзэж байх. Ингэснээр сүлжээ, холбоо бүхий үйлдвэрлэл зэрэг босч экспортын чиглэлийн өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн бий болно.

Зээлийн зориулалтаас харахад үндсэндээ тоног төхөөрөмж болон эргэлтийн хөрөнгөд гэсэн зарцуулалттай байна. Эдийн засаг хүндрэлтэй, санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал үед гадаад Экзимбанкны эх үүсвэрээр тоног төхөөрөмжийн лизинг үйлчилгээг үйлдвэр эрхлэгч нарт үзүүлэх нь чухал. Зээлийн шалгуур үзүүлэлтийг ажлын байр нэмэгдүүлэхээс гадна олон улсын чиг хандлагад нийцсэн шалгуур буюу технологи, бүтээмжээр тооцдог болох. Энэ нь эдийн засгийн үр дүн, өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг хэллээ.

Амжилттай хэрэгжиж байгаа 10 төсөл

1.Дархан-Уул аймгийн “Монгол алтан тос” ХХК нь ургамлын тос үйлдвэрлэх чиглэлээр 2013 онд 850 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Үйлдвэрийн байраа шинэчилж, тоног төхөөрөмж нэмж суурилуулан үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Үйлдвэрийн хүчин чадал хоногт 100 тн, жилд 33 мянган тн.

2.Дархан-Уул аймгийн "Шүтэн- Уул” ХХК нь хөдөлмөр хамгааллын хувцасны үйлдвэрлэлийн чиглэлээр 2011 онд 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Нийт 31 ажиллагсадтай. Үйлдвэрлэлдээ САЭ-САМ шинэ дэвшилтэт технологи, хувцас зохион бүтээл- тийн програмыг үйлдвэрлэлд ашиглах технологийг нэвтрүүлсэн. Бүх төрлийн ажлын хувцас болон сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг.

3.Хэнтий аймгийн “Их баян бүргэд” ХХК нь ахуйн үйлчилгээний чиглэлээр 2011 онд 135 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Аймагтаа халуун ус, саун, үсчин, оёдол, ресторан зэрэг ахуйн үйлчилгээний цогц үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлж хими цэвэрлэгээ ажиллуулахаар төлөвлөж барилгын ажлаа эхлүүлсэн байна.

4.Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Мастер шөүс” ХХК нь гутал үйлдвэрлэл, засвар үйлчилгээ чиглэлээр 2013 онд 200 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Гутал засвар, захиалгат гутал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өдөрт 100 ширхэг засвар үйлчилгээ, таван ширхэг захиалгат гутал үйлдвэрлэдэг. Цаашид гутлын дамжлагат үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй байна. Түүхий эд материалаа Англи, Хятад, Солонгос, Орос улсаас татан авдаг.

5.Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Монгол Базальт” ХХК нь барилгын материалын сендвичэн хавтан үйлдвэрлэлийн чиглэлээр2012онд200 саятөгрөгийн хөнгөлвлттэй зээлд хамрагдсан. Тус компани нь хоногт 18000 кг эрдэс хөвөн үйлдвэрлэдэг. Эрдэс хөвөн, шугам хоолойн дулаалга, базальтвүүл хөөсөнцөр үйлдвэрлэл эрхэлдэг. Цагт зургаан метр урттай 1,2x1,5 харьцаатай блокыг 7-12 шир- хэгийг гаргах хүчин чадалтай. Бүх түүхий эдээ дотооддоо бэлтгэдэг. Үндсэн түүхий эд болох базальт чулууг Төв аймгийн Баяндэлгэр суманд байрлах өөрийн газраас олборлодог. Тавантолгойн коксоор шатаадаг.

6.Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Дөрвөн өлзий” ХХК нь Видан хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 2014 онд нэг тэрбум 400 төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Хөнгөлөлттэй зээлд хамрагдснаар хүүхдийн нухашны үйлдвэрийн шугам оруулж ирэн импортыг орлох үйлдвэрлэж байгаа. Цаашид экспортод гаргах зах зээл судлаж байна. Тус аж ахуйн нэгж нь хуүхдийн жимсний нухашийг жижиг,  хоёр савлагаатайгаар мөн 10 төрлийннөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.

7.Улаанбаатар хотын Хан- Уул дүүрэгт байрлах “ТНГРИ Инзест” ХХК нь цаас болон цаасан үйлдвэрийн чиглэлээр 2014 онд 880 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. “Тнгри инвест" ХХК нь 2013 онд байгуулагдсан, 20 ажилтантай. Бүрэн автомат ороогч машин ажиллуулан чанарын 1309001 стандартыг хангасан “Өд” нойлын цаас, ахуйн хэрэглээний сальфетка үйлдвэрлэдэг. Хоногт 10000 ширхэг үйлдвэрлэх хүчин чадалтай. Сард 175,0 сая төгрөгийн борлуулалттай, импортыг орлон амжилттай ажиллаж байна.

8.Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “Денимон” ХХК нь хувцасны үйлдвэрийн чиглэлээр 2014 онд 600 сая төгрөгийн хөнгө- лөлттэй зээлд хамрагдсан. “Денимон” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд Монгол оронд жинсэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын үүднээс “Урбан женс" брэндийг хөгжүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Монголд анх удаа загвар зохион бүтээлт, эсгүүр оёдол угаалга цайруулалт хийж гүйцэтгэн дэлхийн стандартад баримтлах бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад хүргэх зорилгоор шургуу ажиллаж байна. Нийт 74 ажилтантай, хоногт 515 өмд үйлдвэрлэх хүчин чадалтай.

9.Улаанбаатар хотын Хан-Уул  дүүрэгт байрлах “Блю Скай Кашмир”ХХК нь ноос, ноолуурын чиглэлээр 2013 онд 5.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Жилд 40 гаруй мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголд нэн шаардлагатай байгаа нарийн даавуу нэхэх, будах, гүйцэтгэн боловсруулах иж бүрэн технологи бүхий үйлдвэрийг шинээр бий болгосон. Нийт 120 ажиллагсадтай бөгөөд ажиллагсадын 5 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж байна. ОХУ-ын “Fashion week of central Russia" загварын шоунд ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцсон. Бүтээгдэхүүнээ ОХУ, БНСУ, Япон зэрэг улсууд руу экспортолж байна.

10. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах “Гоёл Кашмир” ХХК нь ноос, ноолуурын чиглэлээр 2013 онд 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Зээл авснаар ажиллагсдын тоог 12-оор нэмэгдүүлж, нийт 80 ажиллагсадтай, гурван ээлжээр зогсолтгүй ажилласнаар борлуулалт 35 хувиар өссөн. Есөн салбар дэлгүүр болон 17 гэрээт борлуулагчтай. Өргөн сонголт бүхий 3000 гаруй загварын сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсад жилдээ 140 гаруй сая төгрөгийн татвар шимтгэлүүдийг төлдөг. Бүтээгдэхүүнээ Швейцар улс руу экспортлож байна.

Мониторингийн үр дүнгээр хангалтгүй хэрэгжилттэй 10 төсөл

1.Баян-Өлгий  аймгийн “Нарберген” хоршоо нь эсгийний үйлдвэрийн чиглэлээр 2013 онд 25 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Гэтэл энэхүү хоршоо нь өнөөг хүртэл эсгийний үйлдвэр байгуулаагүй ба зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй нь удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон байна.

2.Дархан-Уул аймгийн “Хустын хойд салаа” ХХК нь 2011 онд 50 үнээний орчин үеийн сүүний ферм байгуулах чиглэлээр 400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон. 

3.Баянхонгор аймгийн иргэн Б нь утаагүй уурын зуух төслөөр 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхлээгүй. Шалгалтаар ажиллуулж байна. Одоогоор 43 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлт хэвийн байна.

4.Булган аймгийн иргэн Ж нь чацаргана тариалах чиглэлээр 2013 онд 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ба зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна.

5..Өмнөговь аймгийн Иргэн Н нь тээврийн үйлчилгээний чиглэлээр 2013 онд 40 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна.

6.Увс аймгийн “Багийн ам” хоршоо нь сүү боловсруулах цехийн чиглэлээр 2013 онд 40 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Хөнгөлөлттэй зээл авснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тоног, төхөөрөмжөө агуулахад хураасан байна.

7.Өвөрхангай  аймгийн “Элбэг дээж” ХХК нь гэрийн мод үйлдвэрлэх чиглэлээр 2011 онд400 сая төгрөгийн санхүүжилт хүссэн боловч 2011 онд 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Шалгалтын явцад хоёр үйлдвэрийн цех үзүүлсэн боловч өөр хүний цех байсан нь тогтоогдсон.

8.Ховд  аймгийн “Ховд хаан бирж” ХХК нь арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр 2014 онд зургаан тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Ховд аймагт баригдах цэвэрлэх байгууламжтай холбоотойгоор үйлдвэрийн барилгын ажил эхлээгүй, одоогоор газар эзэмших гэрчилгээ, үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийлгэснээс өөр үзүүлсэн баримт байхгүй, түүхий эд, тоног төхөөрөмжинд зарцуулсан гэх тайлан ирүүлсэн боловч баримтаар нотлогдоогүй болно.

9.Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн "Соната сервис” ХХК нь ээрсэн ноос, ноолууран утасны үйлдвэрийн чиглэлээр 2013 онд 500 сая төгрөгийн зээл авсан. Уг зээлийг авахдаа “Идэр Хайрхан" ХХК-ийн нэр дээр авсан боловч тухайн төслийг хэрэгжүүлээгүй байна.

10.Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Б нь блокны үйлдвэр байгуулахаар 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч үйл ажиллагаа эхлүүлээгүй, төсөл хэрэгжээгүй байна.