"Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган"
2015.04.17
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид чууллаа
УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж буй "Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган" Төрийн ордонд болж байна. Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл болсон 350 орчим үйлдвэрлэгч оролцож байна.
Мөн тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 200 орчим хүн санал бодлоо солилцохоор цуглараад байгаа юм. Тэд манай улсад ЖДҮ эрхлэхэд ямар саад бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн шийдэх боломжтой талаар өөрсдийн байр суурийг нэгтгэх ажээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?