Улсын Их Хурал
2015.04.22
Зээл авах шинэ арга замыг эрэлхийлж байна
Засгийн газар төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар зээл авах шинэ гарцыг эрэлхийлж байна.Энэ асуудал өнөөдрөөс байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж эхэлж байна.
Олон улсын донор байгууллагуудын хөнгөлөлттэй зээлүүдэд хамрагдах бололцоогоо УИХ өрийн босгыг 58,3 хувь болгосноороо хаасан билээ. Харин одоо төмөр зам, эрчим хүчний салбарын авсан зээлийг Засгийн газрын өр зээлэнд хамруулахгүй байхыг төсвийн тухай хуульд оруулахаар шамдаж эхлээд байна.