40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлнэ
УИХ-ын чуулган
2015.05.15

40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлнэ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 77 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг баталснаар Австри улсын Засгийн газраас олгох 40.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, нийгмийг аюулаас хамгаалах зэрэг салбаруудад ашиглах боломж бүрдэх юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын гишүүн М.Сономпил

Тодруулбал, “Хавдар судлалын үндэсний төвийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх”, “Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхийг бэхжүүлэх”, “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх”, “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” зэрэг төслүүд хэрэгжих юм.