Үндэсний үйлдвэрлэл
2015.04.28
“Монголын өдрүүд - 2015” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Мишээл Групп” ХХК хамтран “Монголын өдрүүд - 2015” үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ. Үндэсний үйлдвэрлэгчид, урлаг соёлынхон энэ арга хэмжээнд хамрагдсан байна.
Монгол Орос хоёр орны төрийн тэргүүнүүд өндөр дээд хэмжээний уулзалтууд хийж визгүй зорчих боломжийг бүрдүүлсэн. Мөн хоёр орны хил 24 цагийн туршид нээлттэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх том алхам болсон юм. Энэ шийдвэрүүдийн дараа Монголын талаас 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Улаан-Үд хотод анх удаа очиж Монголын өдрүүдийг амжилттай зохион байгууллаа.