Шилдэг их сургуульд элсэгчдэд БСШУ-ы сайд тэтгэлэг олгоно
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2015.05.13

Шилдэг их сургуульд элсэгчдэд БСШУ-ы сайд тэтгэлэг олгоно

Ирэх хичээлийн жилд дэлхийн шилдэг 100 их сургуульд Монголоос 65 оюутан суралцах гэж байна. Тэднээс шилдэг 35 оюутанд БСШУ-ы сайд тэтгэлэг олгохоор болсон. Энэ талаар БСШУЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.

-Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцахаар тэнцсэн 165 оюутны 35-д нь БСШУ-ы сайд багцаасаа тэтгэлэг олгохоор болжээ. Эдгээр ошутныг хэрхэн шалгаруулсан бэ?

Дэлхийн шилдэг 100 их‘ сургуульд суралцах оюутан, залуусын сонгон шалгаруулалт өнгөрсөн сарын 6-20-нд болж, 165 хун хамрагдсан. Тэдний 65 нь АНУ-ын Харвард, Стэнфорд, Калифорнийн зэрэг дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд тэнцэж, урилга авчээ. Урилга ирүүлсэн сургуулийн чансаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжил болон сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн шилдэг сургуулийн 36-70- д жагссан 35 элсэгчийн сургалтын төлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гарсан. Үлдсэн оюутнууд нь элссэн тухайн сургуулийнхаа тэтгэлгээр суралцах боломжтой.

-Тэтгэлгийн хэмжээ хэд вэ?

Элсч байгаа сургуулийн олгох тэтгэлгийн хэмжээ, гадаадад оюутан суралцуулахаар баталсан зардлын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй. Барагцаагаар 2-16 мянган ам.доллар байх болов уу гэв.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын сургалтад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр оюутан суралцуулах хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж буй. Өнгөрсөн онд дэлхийн шилдэг их, дээд сургуульд 85 оюутан элссэн байна.

Дэлхийн шилдэг 100 их сургуулийн 21-80-д багтсан суралцагчид Засгийн газраас зарласан мэргэжлүүдээр суралцах гэрээ хийж, сургалтын тэтгэлэгт хамрагддаг аж. Суралцах мэргэжилд Авто замын барилга, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш, Байгалийн ухааны чиглэлийн багш, Геологи, Гидрогеологи, Тидромеханик инженер, Усны нөөц, экологи, Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн машин тоног, төхөөрөмж, Малын эмч, Мэдээллийн систем, Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт, Сантехник, инженерийн байгууламж, Сэргээгдэх эрчим хүч, Нано инженерчлэл, Биотехнологи, Цөмийн эрчим хүч, Онош зүй, Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал багтжээ.

Харин Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистр, докторантурт суралцуулах хөтөлбөрийг 1997 оноос хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд 1600 гаруй хүнийг энэ зээлд хамруулжээ.