“Гэрэл зургийн уралдаан”-ыг зарлагдлаа
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах болон Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” нь кампанит ажил өрнүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд “Гэрэл зургийн уралдаан”-ыг зарлаж байна.
“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХ БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ”НЬ КАМПАНИТ АЖЛЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН”-НЫ УДИРДАМЖ
Үндэслэл:
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглалын (1993) 1-р зүйлд “эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл”-ийг тодорхойлохдоо “нийгмийн болон хувийн амьдралын хүрээнд эмэгтэйчүүдийг махбодийн, бэлгийн болон сэтгэл зүйн зовиур шаналгаа амсахад хүргэж байгаа болон хүргэж болзошгүй жендэрт суурилсан хүчирхийллийн аливаа үйлдлийг, түүний дотор үйлдэхээр заналхийлэх, эрх чөлөөг нь хасах буюу хасахаар заналхийлэх явдлыг хэлнэ ” гэж заасан.
Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид нь дийлэнхи нь охид, эмэгтэйчүүд байдгаас энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэж нэрлэгдэж байна.
Бээжин хотноо 1995 онд зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн асуудлаарх Дэлхийн 4-р чуулга уулзалтаас баталсан Бээжингийн тунхаглалд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эмэгтэйчүүдийн хүний эрхийн ноцтой зөрчил хэмээн онцлон тэмдэглэсэн бөгөөд түүнийг устгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орнуудыг хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд уриалж үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гаргасан юм.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь ялгаварлан гадуурхах явдлын нэг хэлбэр ба хүний эрхийн зөрчилд тооцогдож олон нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болсон.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэх явдал үргэлжилсээр байгаа энэ үед тэгш эрх, улс үндэстний хөгжил болон энх тайван, аюулгүй байдлыг хангахад бид чухал ахиц дэвшилд хүрч байна гэж үзэх боломжгүй юм.
Иймээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах нь бид бүхний энэ цаг үеийн томоохон зорилтын нэг бөгөөд охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийллээс ангид аюулгүй, хүний эрхийг хамгаалсан таатай орчныг бий болгохын төлөө хамтран ажиллаж их ажлыг хийх шаардлагатай байна.
Уралдааны зорилго:
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн олон хэлбэрийг устгах, охид, эмэгтэйчүүдийн хүний эрх болон тэгш боломжийн талаар шинэлэг санаануудыг гэрэл зургийн хальсанд буулгах болон хүмүүсийн хандлага, зан үйлд нөлөөлөх утга санааг илэрхийлсэн гэрэл зургаар бид хүүхэд, залуучууд, эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний зан үйлд нөлөөлөх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэгш боломж бүрдүүлэхэд олон нийтэд хүргэх, сурталчлах зорилготой.
Оролцогчид:
Уралдаанд нас, хүйс харгалзахгүйгээр оролцох боломжтой.
Уралдааны зохион байгуулалт:
- Бүтээлийг Засгийн газрын XI байр, Жендэрийн үндэсний хорооны 612 тоотод, www.facebook.com/gender.gov.mn олон нийтийн сүлжээ, secretariat@gender.gov.mn цахим шуудангаар 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүлээн авна.
- Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сурталчилна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлээс тус бүр гурван бүтээлийгшалгаруулна.
Тавигдахшаардлагууд:
1. Нийтлэг шаардлага
- Сэдвийн дагуу байх
- Шинэлэг, сонирхолтой санааг илэрхийлсэн байх;
- Зохиогчийн эрхийг хүндэтгэж, ёс зүйг чанд сахих;
- Оролцогчийн илгээсэн бүтээл нь өөрийн бүтээл байх
- Бүтээлээ илгээхдээ өөрийн овог нэр, утасны дугаараа хамт ирүүлэх;
- Нэг оролцогчоос дээд тал нь 2 бүтээл хүлээн авна.
2. Гэрэл зурагт тавих шаардлага
- Жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй хандсан байх (хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандах, насанд хүрээгүй хүмүүсээс дэмжлэг авах нөхцөлд тэдгээрийн эцэг эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчаас зөвшөөрөл авч хуулбарыг хавсаргах) ;
- Фото зурагт байгаа хүмүүсийн зөвшөөрөлтэй байх;
- Архи, тамхи, садар самуун сурталчлах агуулгагүй байх
- Гар утас, зургийн аппаратны үзүүлэлт үл хамаарах
- Ямар нэгэн засвар, өнгөний эффект ашиглах боломжтой;
- Ямар ч төрөл, хэлбэрийг сонгох боломжтой (зохиомжит, хөрөг, эрэн сурвалжилсан, үйл явдлын гэх мэт)
- Файл хэлбэрээр фото зургийг хүлээн авна.
Тодруулга, лавлагаа:
- Утас: (976-51) – 266505, (976-11) – 264876, (976) – 99915986
- Цахимшуудан: secretariat@gender.gov.mn
- Цахимхуудас: www.gender.gov.mn