“ДУУЛАХ ӨВ-2015” уралдаан амжилттай боллоо
Ардын болон хүүхдийн дуу дуулаачдын “ДУУЛАХ ӨВ-2015”
уралдаан амжилттай боллоо.
Хүүхэд, багачуудыг монгол ардын дууны өв сангаас суралцуулах, хүүхдийн дууны урын санг баяжуулах, авьяаслаг дуучдыг тодруулах зорилгоор Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг Аймгийн аварга шалгаруулах ардын болон хүүхдийн дуу дуулаачдын “ДУУЛАХ ӨВ-2015” уралдааныг ХЖТ-т амжилттай зохион байгууллаа.
Уг уралдаанд Баяндалай , Баян-Овоо, Булган, Гурвантэс, Номгон, Ноён, Ханхонгор, Ханбогд, Хүрмэн, Манлай, Мандал-Овоо, Цогт-Овоо , Цогтцэций, Сэврэй сумын сургууль, Даланзадгад сумын I, III, IV сургууль, IV,IX, XXIV цэцэрлэгийн 89 хүүхэд, багачууд 3 насны ангилалаар оролцож ардын дуу, хүүхдийн болон зохиолын дуу гэсэн 2 шатны нийлбэр оноогоор дүнгээ гаргалаа.
Нийлбэр дүнгээр:
Бага нас:
1-р байр – 4-р сургуулийн 3б ангийн сурагч Б.Хонгорзул
2-р байр – 24-р цэцэрлэгийн М.Ууган-Эрдэнэ
3-р байр – 3-р сургуулийн 2б ангийн сурагч Ч.Отгонтуяа
Дунд нас:
1-р байр – Баян-Овоо сумын 5а ангийн сурагч Ж.Мягмарсүрэн
2-р байр – Ноён сумын 5а ангийн сурагч Б.Барсболд
3-р байр – Сэврэй сумын 6а ангийн сурагч Б.Нандинсүрэн
Ахлах нас:
1-р байр – Баян-Овоо сумын 9а ангийн сурагч Б.Өлзий-Орших
2-р байр – Ханбогд сумын 10б ангийн сурагч А.Сувд-Эрдэнэ
3-р байр – Ханбогд сумын 10б ангийн сурагч Б.Амаржаргал нар тус тус шалгарч Хүүхдийн төлөө газрын “Хүүхдийн төлөө сайн үйлс” медалиар Баяндалай сумын дуу хөгжмийн багш Ө.Баярсайхан, Хүүхдийн төлөө газрын “Авьяас” алтан медалиар Баяндалай сумын 11а ангийн сурагч Б.Дүүрэнбаяр нар шагнагдлаа.
Уралдааныг МУСТА, ХЖТ-ын дуучин Б.Цэрэн-Очир, О.Хосбаяр, Ш.Будсүрэн нар шүүн явуулж уралдааны нас насны ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчид 2015 оны 04-р сарын 03-05-ны хооронд МХО-д болох улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.
Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс