БНХАУ-ын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторт 1000 оюутан суралцана
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун
2015.04.22

БНХАУ-ын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторт 1000 оюутан суралцана

Монгол Улсын БСШУЯ,  БНХАУ-ын Боловсролын яам хооронд байгуулсан "Монгол, Хятадын  оюутан солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын санамж бичиг"-т  Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун нар гарын   зурлаа. 

Энэхүү ёслолын арга хэмжээний  төгсгөлд БСШУ-ны сайд Л.Гантөмөр сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн өндөр дээд хэмжээний  айлчлалын үр дүн ийн  боловсролын салбарт ийн биелэлээ олж буйд  хоёр тал сэтгэл өндөр байна” гэж  онцолсон юм. 

Тэрбээр цааш нь эхний 200 оюутныг  дөрөв, тавдугаар сард багтааж явуулах бөгөөд  тэдний 20 нь бакалаврт, 40 нь докторт, 140 нь магистрт суралцана. Солилцооны хөтөлбөрийн онцлог нь тэргүүлэх чиглэлийг барьж оюутнаа сургана.  Монгол Улсад  инженер, ХАА, боловсрол, соёлын мэргэжилтнүүдээ дахин сургах бололцоо бүрдэж байгаа нь чухал. Удахгүй сонгон шалгаруулалтынхаа зарыг залуучууддаа хүргэнэ" гэв.   

Харин   БНХАУ-ын Боловсролын яамыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолун "Хятад, Монгол хоёр улсын тусгай тэтгэлгийн санамж бичигт гарын үсэг зурсандаа би маш их баяртай байна. Санамж бичгийн дагуу бид энэ жилээс эхэлж жил бүр Монгол Улсын талаас 200 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болно.  Монгол Улсын боловсролын салбар  манай улстай  ингэж хамтран ажиллах нэг л зорилго бий. Энэ бол Монгол Улсын боловсрол, эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх явдал болно" хэмээсэн.  

Дашрамд  өгүүлэхэд,  Санамж бичгийн хүрээнд тусгай тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг санамж бичигт гарын үсэг зурсан өдрөөс эхлүүлэх бөгөөд хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан хамтран зохион байгуулахаар болсон байна.  Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын сүүлээр  БНХАУ-ын дэлхийд данстай 10 их, дээд сургуульд суралцах оюутнуудыг бүртгэж эхлэх юм. Сонирхож буй залуусын тухайд оюутан бол сурлагын дундаж оноо 3,0 дээш голчтой байх ёстой  гэсэн.