Гишүүд намрын чуулганд тааруухан дүн тавьж байна
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Миний хувьд намрын чуулган үр дүн их муу байна. Яагаад гэвэл эхлээд л сандал ширээний асуудал яригдаж засгийн газрын өөрчлөгдөж байгуулсан хойноо намууд бялуугаа булаацалдаж ихээхэн цаг авсан зүйл их боллоо.
УИХ-ын гишүүн Л. Болд Эх орны хувь заяанд эргэлт хийсэн чуулга байлаа олон олон төсөл, хууль өргөн баригдсан нилээн чухал ачаалалтай чуулган байлаа.
УИХ-ын гишүүн Ж. Батсуурь Яригдах асуудал бол ар араасаа өргөн баригдаж овоорч байдаг. Зарим өргөн баригдсан хуулийн төслүүдийг судалж тодруулах зүйл гарч буцаагдаж судалгаа явагдаж байдаг.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Ямартай ч хэлэлцэх хуулиудаа намрын чуулгаараа хэлэлцэж дуусах байх шаардлагатай гэж үзвэл их хурлын даргын зүгээс 7 хоногийн ээлжит бус чуулган зарлаж бүх асуудлаа шийдэж хэлэлцэж дуусах байх гэсэн байр суурьтай байна.