УИХ дахь бие даагч гишүүд
2015.02.02
Ерөнхий сайдаас тайлбар шаардав
2015 оны төсвийн тодотголд Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 789 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн бөгөөд 17.5 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Оюутолгой” компани АНУ-ын нэг хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар тусгасан юм.
Тэгвэл УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар дээрх асуудлаар тайлбар хийхийг Ерөнхий сайдаас шаарджээ.
Тэд эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед гадагшаа валют явуулахын оронд дотоодынхоо нөөц бололцоог ашиглах нь зүйтэй хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид энэхүү гэрээг цуцлахыг шаардсан байна.