Х.Болорчулуун: Жагсаалтаар орсон гишүүдэд өгөх мөнгийг хэмнэвэл 730 сая болно
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцлоо.
УИХ -д энэ оны төсвийг засах асуудлыг ярьж байна нилээн маргаантай байгаа. Ялангуяа хэмнэлтийг дээрээсээ эхлүүлье гэсэн уриалгыг гаргаж байна энэ уриалгад та нэгдэхүү ?
Энэ 2015 оны төсөв нь тодотгол гэхээсээ илүү нилээн таналтын төсөв болж байна. Тодотгол нь 5,10 хувийг тодотгодог шүүдээ гэвч төсөв баталчаад он гараад л тодотгол ярьж байгаа нь эдийн засгийн хямрал бодитой нөлөөлсөн нь харагдаж байна. Хэмнэлтийн хувьд Ерөнхийлөгчөөс мөн зарим гишүүд хэмнэлтийг гаргая гэсэн байгаа ганц гишүүд биш энэ зүйлийг бие даагчдын зөвлөлөөс ихээхэн дэмжиж байгаа.
Хэмнэлтийн хувьд хэмнэх зүйл маш их зүйл байна.Тухайлбал намуудын суудлын зардалыг хасахад болохгүй зүйл байхгүй. Үүнээс гадна өөрсдийн тойрогтой гарах урсгал зардлаасаа хэмнэх боломж байгаа. Заавал энэ асуудлыг бусдаасаа онцгойрох гэж улс төрийн шоу хийх нь гол нь биш. Ерөнхийдөө их хуралд тодотголд гишүүдийн мөнгийг 5-10 хувиар багасгах талаар яриа нилээн хүчтэй явж байгаа.
УИХ-аас тойрогтой гишүүдэд жилдээ 90 сая төгрөг төсвөөс өгдөг тойроггүй гишүүдийн хувьд 60 орчим саяыг өгнө гэж байсан. Тэгэхээр энэ мөнгөнөөс 10%-ийг хэмнэхэд хэр хэмжээний хэмнэлт гарах бол ?
Өнгөрсөн жил жигсаалтаар орсон гишүүдэд өгөөгүй энэ жил бол жигсаалтаар орсон гишүүд 90 саяыг авах болж байгаа. Эцсийн дүнд жагсаалтаар орсон гишүүд энэ мөнгийг юунд зарцуулах вэ гэхээр намынхаа болон өөрийнхөө төлөө л зарцуулна. Хэрэв бид үүнээс хэмнэвэл ойролцойгоор 730 сая төгрөг болж байна. Энэ маш их мөнгө маш их хэмнэлт шүү дээ...