Я.Содбаатар: Энэ хуулийг дэмжихгүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.01.29

Я.Содбаатар: Энэ хуулийг дэмжихгүй

Олны анхааралд буй энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарын байр суурийг сонирхлоо.

Хатуу хууль гаргах нь өөрсдийгөө ажлын байраар хангаж буй хүмүүсийг ажлын байргүй болгох, эргээд архидан согтууралтыг нэмэгдүүлэх сул талтай.

Монголд архийг дагнасан цэгээр худалдах цаг нь арай болоогүй байна.

Хатуу бодлого барих тусам шагийн архи нэрээр архи үйлдвэрлэх нь ихсэнэ. Дээрээс нь энэ хуулийн төсөлд аж ахуйн нэгж, албан өрөөндөө архи уухыг хориглосон заалт байгаа юм. Үүнийг хэн, яаж хянах нь тодорхойгүй.

Ер нь амьдралд нийцсэн хууль болсонгүй. Засгийн газар яагаад ийм хууль оруулж ирснийг ойлгохгүй байна. Хувь гишүүнийхээ хувьд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.