О.Баасанхүү: Д.Дорлигжав сайд барьцаанд орчихсон байна
УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.01.28

О.Баасанхүү: Д.Дорлигжав сайд барьцаанд орчихсон байна

УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.

-2015 оны улсын төсвийн тодотголыг УИХ өнгөрсөн долоо хоногт баталлаа. Таны хувьд төсвийг хэлэлцэх үеэр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан.

Аливаа улс мөнгө олох ёстой. Мөнгөө олж байж нийг- мийн халамж, төрийн байгуул- лага, Монгол Улсын хөгжлийн асуудал яригдана. Мөнгө олох гурван арга байдаг. Нэгдүгээрт зээлэх. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын байдлаар олох. Эцэст нь, татварын зөв орчинг бүрдүүлэх. Өмнөх шинэчлэлийн Засгийн газар татварын шинэ бодлогыг хэрэгжүүлнэ гэж ярьдаг байсан.

Гэтэл одоогийн Засгийн газар ямар нэгэн бодлого ярихгүй байгаад харамсч байна. Төсөв алдагдалтай орж ирсэн нь үнэн. Эдийн засагт тодорхой хэмжээгээр хүндрэл үүсгэж байгаа нь бас үнэн. Шалтгаан нь ерөөсөө мөнгө олдохгүй байгаагаас хөрөнгө оруулалт нь зогсчихсон.

Нэмж зээл авъя гэхээр тэрхүү боломж нь хаагдсан. Татвар авъя гэсэн ч тийм боломж нь өнөөгийн нөхцөлд тохирохгүй. Бодоод үз дээ. Улсын бүртгэлд бүртгүүлсэн нийт компанийн тоо 130 мянга гэж үзэхэд 1000 гаруй нь татвар төлөлтийн 85 хувийг бүрдүүлж байна. Тэр дотроо топ 100 компани нь татварын гол хөрөнгө оруулалтыг хийж байна шүү дээ.

Энэ нь өнөөдөр ямар бодлого явж, манай эдийн засаг хаашаа явж байгааг л харуулж байна. 130 мянган компани бүгдээрээ татвараа өгөөд явсан бол өнөө- дөр бид хөрөнгө оруулалтыг ч тоох юм алга. Зээл авах тухай ч ярих шаардлагагүй. Гагцхүү тийм орчин бүрдэхгүй байгаа болохоор мега төсөл рүү орж том юм яриад сууж байна.

Нэмж зээл авъя гэхээр тэрхүү боломж нь хаагдсан. 

Тэрхүү мега төсөл нь Тавантолгой, Оюутолгой хоёр. Гэтэл Оюутолгойд гэхэд Батаарыг буцааж авчрахад зөвлөгөө өгч байсан компани 17 тэрбумаар зөвлөхөөр болсон тухай яриа байгаа. Үнэн бол аймшигтай. Тиймээс судлах л хэрэгтэй. Ер нь УИХ-ын гишүүдэд янз бүрийн мэдээлэл ирдэг. Тийм учраас гаднын хөрөнгө оруулалтдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй.

-Төсвийг бүхэлд нь хэмнэлтийн горимд шилжүүлж баталсан гэж ярьж байгаа. Гэхдээ төсвөө таналаа гээд иргэдээс авдаг татварын хэмжээг нэмэхээр болж байна. Ийм байж болох уу?

Энэ бол хамгийн арчаагүй үйлдэл. Би өмнө нь хэлж байсан. Том төрөөс тэнэг төр рүү шилжих гээд байгаа юм уу гэж. Уг нь том төрөөс ухаалаг руу шилжих гээд байгаа биз дээ. Ерөнхий сайд асан Н.Алтан- хуягийн Ч.Сайханбилэгт хэлсэн үг нэгталаасаа үнэн. Тэгэхэд “Гурван орлогчоосоо татгалзчихаад яагааД 17 хүнээс татгалзаж болохгүй гэж” хэмээн хэлсэн.

-Ер нь дэд сайдын албан тушаал байх ёстой юу?

Дэд сайд гэдэг ойлголт байх ямар ч шаардлагагүй юм. Ямар хэрэгтэй юм гэдгийг нь ойлгохгүй байна. Засгийн газар танхимын зарчимтай. Гэтэл танхимын хуралд дэд сайд нар ордоггүй. Ингэхээр дэд сайд танхимынхаа бодлогод орохгүй л гэсэн үг. Харин танхимынхаа хуралд сууж байвал болно. Тийм биз дээ. Уг нь сайд гэдэг үг маань өөрөө бодлого тодорхойлогч гэсэн утгатай. Энэ утгаараа дэд сайдын албан тушаал байх шаардлагагүй.

-Одоо бол дэд сайд нар сайдынхаа эзгүйд хурал зөв- лөгөөнд очиж үг хэлж, тууз хайчлах үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ.

Сая дэд сайдыг байхгүй болгоё гэдэг асуудлын процесс нь өөрөө буруу байсан. Тэр нь юу гэхээр Төсвийн байнгын хороо бол мөнгө ярьдаг болохоос албан тушаал, бүтэц, УИХ-аас гаргасан шийдвэрийгхүчингүй болгодоггүй. Үүнийг шийддэг тусдаа хороо бий. Гагцхүү тодорхой хууль санаачилж түүнийгээ дэмжүүлээд явах байсан юм.

Гэтэл Төсвийн байнгын хороогоор оруулсан нь өөрөө алдаа байсан. Миний хувьд төсвийг хэмнэх дуртай. Энэ утгаараа хэмнэж болох бүхий л зүйлийг хасч, танахыг эрмэлздэг. Гэхдээ энэ бол бодлого биш. Зүгээр сэтгэл хөдлөл. Бодлого  чинь нариин судалгаатаи, үзэл баримтлалтай, үр дүнг нь тооцсон зүйл. УИХ-аар хэлэлцүүлэг хийж баталсан зүйлийг хэлдэг.

Тэгэхээр Төсвийн байнгын хороо дураараа аашилсан. Процессын утга нь буруу байсан. Санал гаргасан С.Ганбаатар нарын гишүүдийн тойрогт одоогийн дэд сайдууд өрсөлдөнө гээд явж байгаа гэж сонссон. Юмыг ингэж жижгээр харж болохгүй.

-Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэнэ. Хямралтай үед иймэрхүү хууль гаргах замаар улсын мөнгөнөөс идсэн, хулгай хийсэн хүмүүст өршөөл үзүүлэх нь зөв үү?

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг улстөрчид, улс төрийн томоохон албан тушаалтнуудад зориулсан гэж харах юм бол бүтцээрээ буруу. Харин далд эдийн засгийг ил тод болгохоор гаргаж байгаа бол зөв. Би нэг зүйлийг боддог юм. Далд эдийн засгийг ил болголоо гэхэд хэдэн хувийг нь улсад буцааж өгөх юм. Үнэхээр далд байгааг ил болгочихоод өөрсдөө авъя гээд явж байвал төр ямар буруутай юм.

Ард түмэн ямар буруутай вэ гэдэг асуудлыг ярьж болно. Жишээ нь, би төрөөс хулгай хийчихээд эдийн засгийн өршөөлөөр ашиглах эрх авбал утгагүй биз дээ. Боломж байдаг бол ил болгосон мөнгөний 60-70 хувийг нь төрдөө буцааж өгөх хэрэгтэй.

Олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх гэрээгээр тодорхой орон өөрийн газар нутаг дээр мөнгөний хэргийг илрүүлбэл 30 хувийг нь аваад 70 хувийг нь шилжүүлж болдог. Жишээ нь, Англи ийм тогтолцоотой. Бид татварын өршөөлийг өмнө нь хийж үзээгүй биш үзсэн. Нөгөө талаас өнөөдөр 2500 аж ахуйн нэгж эрүүгийн хэрэгт татагдах гээд байж байна.

-Яагаад?

НӨАТ-ын падаан хуурамчаар үйлдсэн гэх шалтгаанаар. Тэгэхээр эдгээр аж ахуйн нэгжийг нэг удаа өршөөж болж байгаа юм. Өнөөдрийн хууль нь өөрөө шударга байж чадаагүй. Түүнээс биш улаан цайм мөнгө хулгайлсан хүмүүсийг өршөөх нь утгагүй. Нэг жишээ хэлье л дээ. Нэг этгээд Монгол Улсын нисэх эрхийг солонгосуудад зараад түүнийг нь солонгосууд насаар тэжээгээд мөнгөө нуугаад явж байвал яах вэ.

Гэмт хэрэг л биз дээ. Эсвэл асар их архины наалтыг хуурамчаар үйлдээд эдийн засгийн өршөөлийн хуулиар өршөөгдвөл яах вэ. Үнэт цаас нуун дарагдуулсантай адил биз дээ. Энэ мэтчилэн маш ноцтой зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй.

-Цөөнгүй хүнийг цомхотгохоор болсон. Ингэх нь зөв үү?

-Хүнийг халж болно. Гэхдээ юу хий гэж халах юм. Адаглаад халсныхаа дараа мөнгө өгнө. Дараа нь ажилгүйчүүдийн эгнээнд орж бүртгүүлнэ. Дахиад л халамж өгнө. Дараа нь ажлын байр олдохгүй бол ядуурна. Дахин халамж авна.

-Хэмнэснээсээ илүү зардал гарна гэх гээд байна уу?

Зүгээр халагдаад тусдаа компани байгуулаад ажиллана гэж байхгүй биз дээ. Эдийн засаг хямрахад эсрэгээрээ ажлын байр, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлдэг. Татвараа ч их авдаг. Түүнээс хямарлаа гээд хаалгаа бариад явахгүй биз дээ.

-Төрийн тусгай албан хаагч- дын эмнэлгийг зориулалтаар нь ашиглахаар болсон ч өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болсонгүй. Танд мэдэж байгаа юм байна уу?
Гэтэл чоно борооноор гэгчээр төсвийн захиран зарцуулалт нь хууль бусаар гарч мөрдөх албаны байр болгосон.

Төрийн ордны хажууд байгаа шиг эмнэлгийг барихад дор хаяж_ 40-50 тэрбумтөгрөгшаардлагатай. Гэтэл эмнэлгийн зориулалтыг нь өөрчлөх шийдвэрийг гаргасан нь өмнөх Засгийн газрын дур зоргоороо авирласны нэг баримт. Яагаад гэхээр УИХ-ын 26 гишүүн Төсвийн тухай хуулийг зөрчсөнийг өмнөх Засгийн газарт анхааруулж байсан. Өөрөөр хэлбэл, УИХ- ын шийдвэрийг зөрчсөнийг нь хэлж Засгийн газарт үүрэг өгсөн.

Гэвч УИХ-ын тогтоол Төрийн байгуулалтын хороонд очсон ч нийгмийн асуудал гэж үзэн Нийгмийн бодлогын байнгын хороонд очсон байдаг. Ингээд хуультай холбоотой болохоор Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн ч төрийн асуудал яригдаад байна гээд эргээд Төрийн байгуулалтын байнгын хороонд очсон. Нэг ёсондоо асуудлыг гурав хувааж царцаасан.

Гэтэл чоно борооноор гэгчээр төсвийн захиран зарцуулалт нь хууль бусаар гарч мөрдөх албаны байр болгосон. Улмаар прокурор, мөрдөх алба хоёр шүүхдэлцсэн. Ийнхүү маргаан явж байхад найман машины зогсоолтой хон- гилыг хорьж саатуулах байр болгосон, Бодоод үз дээ. Өнөөдөр хуулийн салбарыг самрахад ямар их гай тарьж байна. Энэ бол хувь хүний тухай биш. Зүгээр нэг эрүүлжүүлэх байрыг засч тохижуулаад эмнэлэг болгох нь гоё санаа.

Гэтэл засч янзлахын оронд шууд хаагаад гудамжинд архичдыг гаргаад эмч хариуцах ёстой гэж болохгүй биз дээ. Өнөөдөр эмнэлгүүд ямар байдалтай байна. Өвчтэй зовлонтой хүмүүс архичидтай хамт эмнэлэгт хэвтэж байна шүү дээ. Хажууд нь нэг согтуу нөхөр орилж чарлаад байвал хэцүү биз дээ. Хэн нэгний аав, ээж, ах, дүү, хамаатан садан сэхээн амьдруулахад очиход орилсон, хашгирсан согтуу хүмүүстэй газарт яаж амар тайван байх вэ.

Эмнэлэг чинь эрүүл аюулгүй орчин байх ёстой атал өнөөдөр байдал ийм болчихоод байна. Бүр 150 хүүхэдтэй эмнэлэгт 200 хүүхэд нэмэгдэж ирээд шалаар нэг хэвтэж байна. Бохир заваан ямар байх нь хамаагүй. Гэтэл шийдвэр гаргагчдын хажуухан талд дээд зэргээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой 240 ортой эмнэлэг байна. Үүнийг би зөндөө хэлсэн. УИХ-аас тогтоол гаргаж газар, автомашины зогсоолыг нь шийдвэрлээд 30-40 тэрбумаар барьсан эмнэлгийг 4-5 тэрбумаар эвдсэн шүү дээ.

Уг нь шинэ Засгийн газраас бодлогоор эмнэлэг болгоё гээд шийдвэрлэсэн. Харамсалтай нь, Хууль зүйн шинэ сайд нь хөдлөхгүй байна. Энэ асуудлаар Хууль зүйн сайдтай уулзахад эмнэлэг болгоё гэж байсан. Гэвч хэнийхээ барьцаанд орчихсон юм, хөдөлж өгөхгүй байна. Х.Тэмүүжин өнөөдөр ямар зорилгоор Хууль зүйн сайдын нэр төрд халдсан юм.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав ч миний нэр төрд халдсан гэж хэлсэн. Тэгэхээр би бодоод байгаа юм. Хууль зүйн сайд ямар нэгэн барьцаанд орчихсон байна. Гэхдээ би эмнэлэг болгохын төлөө тууштай тэмцэнэ.

Бүр “Би хорт хавдрын дөрөвдүгээр шатандаа орчихсон. Надад алдах юм байхгүй. Ямар ч байсан эмнэлэг болтол нь амиа зольж байгаад ч тэмцье” гэсэн хүн байна. Гэхдээ надад тэр хүмүүсийн амьд явах эрхийг нь хязгаарлах эрх байхгүй. Тиймээс тэдгээр хүмүүст тэгж болохгүй гэж хэлж байгаа

-Таны хэлж байгаагаар төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг ашиглалтад оруулах ажил дахиад гацаанд орчихсон хэрэг үү

Тийм. Ерөөсөө Хууль зүйн сайд Д.Дорлигжав асуудлыг Засгийн газарт оруулж өөрчлөх ёстой байгаа юм. Эд нар ард түмэн дуугарахаа больчихсон гээд ч тэр үү тоохгүй байх шиг байна. Нөгөө яамны барилгыг эмнэлэг болгох асуудал ч мартагдлаа.

-Хууль зүйн салбарт өнгөрсөн хугацаанд нэлээд шинэчлэл хийсэн. Харин шинэ сайд нь томилогдсоныхоо дараа зарим хуулийн төслийг нь эргүүлэн татчихлаа.

Би байсан ч, Д.Дорлигжав ч байсан татаж авах нь зайлшгүй.

-Яагаад?
Бүр “Би хорт хавдрын дөрөвдүгээр шатандаа орчихсон. Надад алдах юм байхгүй. 

Хүн ямар хууль өргөн барьснаа татаж аваад харах шаардлага байдаг. Яагаад гэвэл тэрхүү хуулиа өөрөө хамгаалж орох учраас. Хоёрдугаарт, хуулийн салбарт эрхзүйн шинэчлэл хийх явцад алдаа гарсан уу гэвэл гарсан.

-Ямар алдаа гарсан гэж?

Хуучин Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд нэг сайн тал бий. Тэр нь маш сайхан санаануудыг ярьсан. Энэ бол авууштай. Нөгөөтэйгүүр, энэхүү санаагаа хэрэгжүүлэхдээ асар том алдаа гаргасан. Жишээ нь, шүүхийг тойргийн болголоо. Үүнээс хамаарч иргэд давж заалдаж чадахгүй болсон. Ингэхийн тулд 700-800 км явж байна. Иргэний хэргийн шүүхийн ачаалал их ирсэн.

Өдөр болгон хүн алдаггүй болохоор эрүүгийн танхимын шүүгчид ачаалал багатай байна. Дээрээс нь, ШЕЗ гэж нүсэр бүтэцтэй боллоо. Өмнө нь долоохон хүний хийдэг байсан ажлыг 100 орчим хүн хийж байна. Бас болоогүй таван сая төгрөгийн цалинтай. Шүүгч цалингаа нэмүүлэх нь буруу биш. Улсын ерөнхий прокурорын газрын хажууд улаан тоосгон байшин бий.

Дээхэн үед өмгөөлөгчдийн холбоо прокурорын мөрдөх алба гээд хэд хэдэн байгууляага байсан газар гэхэд 15 хүнтэй сууж байна. Бүхэл бүтэн байшинд шүү дээ. Ийм л үрэлгэн байна. Шүүхэд шинэчлэл хэрэгтэй. Гэхдээ өгсөн мөнгийг үргүй зарж болохгүй. Үүнээс гадна сонин хүмүүс шүүгч болсон. Өөрөөр хэлбэл, шалгуур нь буурсан.

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд харин ч өмнөхөөсөө илүү сайжирсан юм биш үү?

Үгүй. Үүнийг би баттай хэлнэ. Би онгирч байгаа юм биш. Шүүгч болсон залуучуудтай зэрэгцэж суугаад шалгалт авахад 100 онооноос 50-ыг нь лавтай бөглөнө. Харин тэд нар 50 байтугай 20-ыг нь ч бөглөж чадахгүй. Гэтэл тийм хэмжээний хүмүүс хүний хувь тавилан шийдвэрлэх гээд сууж байна.

Цагдаа байна. Хувцас, цол хэргэм, цалин, тэтгэвэр нь юу болов. Замын цагдаа гэж байхгүй боллоо. Замын цагдааг байхгүй болгочихоор автын осол нэмэгдсэн. Камержуулалтын системийг шинэчилсэн гэж бай- гаа. Гэтэл Солонгостоо бараг хаячихсан шахуу тоноглолыг өндөр үнээр шахаад оруулж ирж байх жишээтэй.

-Та үүнийгээ яаж нотлох юм?

Чадна. Хууль зүйн салбарт хийх шинэчлэлийг ганцхан Х.Тэмүүжин эхлүүлээгүй шүү дээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн үеэс эхэлсэн. Ц.Нямдорж гишүүнийг би камерынх нь асуудлаар АТГ-т өгчихсөн. Шалгахгүй л байгаа болохоос. Дотоодын цэргийг байхгүй болголоо.

Гэтэл Монгол Улсын хилээр дүрвэгсэд ороод ирвэл хэн хамгаалах вэ. Дотоодын цэрэг л зохицуулна шүү дээ. Үнэндээ ярьж байгаа зүйлүүд нь гоё байгаа ч бодит байдал дээр зөрчлүүд гарч байна. Одоо сайд нь ч барьцаанд орчихсон юм шиг л зүйлийг оруулж ирж байна. Миний хувьд тэдгээр төслийг нь хараад Хууль зүйн сайдыг ямар ч зориггүй юм гэсэн байдлаар харж байгаа.

-Таны даргаар нь томилогдсон Өргөдлийн байнгын хороо одоо ямар ажил хийж байна вэ?

Манайх тодорхой салбар гэхээсээ иргэдийг хууль тогтоох засаглал руу оруулж ирэх, саналыг нь УИХ-ын бодлогод тусгадаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдээс ирсэн өргөдөл саналын дагуу нэлээд ажлыг явуулсан юм билээ. Миний хувьд өнгөрсөн баасан гаригт ажлаа хүлээж авсан.

Ер нь Өргөдлийн байнгын хорооноос нийгэм рүү чиглэсэн хэд хэдэн тогтоол гаргасан байна. Байнгын хорооны тогтоол бол хуулийн адил хүчин төгөлдөр заавал биелүүлэх ёстой акт байдаг. Гэвч тэрхүү тогтоолуудын нэг нь ч хэрэгжээгүй байна. Хугацаа нь дуусчихсан, Тиймээс тухайн тогтоолуудыг хэрэгжүүлэх шаардлагаар Засгийн газрыг шахаж ажиллана.

Мөн 21 аймагт нээсэн Иргэний танхимыг ажиллуулах шаардлагатай байна. Ингэхдээ 30 ширхэг саналын хайрцгийг 21 аймаг, есөн дүүргийн Иргэний танхимд байршуулна. Үүгээр дамжуулж иргэд санал бодлоо илэрхийлэх юм. Ер нь хуулийг хэрэгжүүлэх бол УИХ, гишүүний бүрэн эрх.

Тиймээс хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүднээс төсөвт тодорхой хэмжээгээр суулгасан. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд Төрийн ордны дөрвөн давхарт тусгай өрөөг тохижуулж байна. АНУ-ын Конгрессийн мөрдөн шалгах хороо гэж байдаг. Үүн шиг нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх юм.

Иргэний танхимаас ялгаатай нь тодорхой асуудлаар шийдвэр гаргана. Иргэний тан- химд бол ямар нэгэн асуудлыг яриад өнгөрдөг. Харин шинээр байгуулах танхимд УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах юм. Хэрвээ Нийтийн сонсголын тухай хуулийг баталбал шүү дээ.

-Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах ажлын хэсгийг хаанаас томилох юм бэ?

Нийтийн сонсголын хуулийг дөнгөж өргөн барьсан. Ерөнхийдөө Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхийг шахаж байна. Өнөөдөр Монголд тодорхой асуудлыг гаргаж тавиад, Чингисийн талбай дээр жагсаал цуглаан хийгээд үр дүнд хүрдэггүй. Үүнд нь иргэд бухимдаад байгаа юм.

Тиймээс тодорхой үр дүнд хүргэдэг болгох нь энэ хуулийн онцлог. Өөрөөр хэлбэл, даргын засаглалаас хуулийн засаглал руу шилжих шаардлагатай байна. Тэгэхээр хуулийн засаглалыг хэрэгжүүлэхийн тулд түүнд нь хяналт тавьдаг байгууллагыг шинээр байгуулах ёстой.