С.Ганбаатар: Гишүүд уг хуулийг дэмжих хэрэгтэй
Олны анхааралд буй энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байр суурийг сонирхлоо.
Энэ хуулийн төслийг гишүүд дэмжвэл их буян болно. Өнөөдөр нийгэм даяараа архинаас болж шаналж байна. Монголын айл бүрт архины асуудалтай хүн байна гэхэд хэлсдэхгүй.
Тиймээс архинаас болж зовж, шаналж байгаа ядарсан айлын хүүхдүүдийн нулимсыг арчихад хэрэгтэй гэж уриалмаар байна. Манай зарим гишүүн архи худалдаалж байгаа ТҮЦ, найман нэрийн барааны дэлгүүрийн эздийг бодож байна.
Гэтэл цаана нь үүнээс ч чухал асуудал байгаа. Мэдээж хууль батлагдсанаар өөрөө хөл ургаад хэрэгжинэ гэж байхгүй. Хамгийн гол нь ард иргэд энэ хуулийг хүсч байгаа.
Хуулийн хэрэгжилтэд иргэд өөрсдөө хяналтаа тавих боломжтой. Чухал хууль учир дэмжээд батлах нь зүйтэй.