2015.01.30

Монголчуудад хоёрхон сонголт бий юу ?

Эдийн засгийн хямралыг тухайн орны  ДНБ-ний харьцуулан тооцож үздэг тэгвэл манай улсын ДНБ сүүлийн 3 улирал дараалан өсөлттэй буюу 7% иар нэмэгджээ.

Гэтэл Монгол улсын ерөнхий сайд шинэ танхимаа хүлээж авсан өдрөөс эхлэн эдийн хямралтай байгааг зарлаж үүнийгээ нотлох гэж байгаа мэт иргэдийн өмнө хоёрхон сонголт тавьсан нь эрүүл биш үзэгдэл гэлээ. Өөрөөр хэлбэл энэ нь эдийн засгийн биш засаглалын хямрал болоод байгаа гэлтэй

УИХ-ын Х.Болорчулуун: Бүсээ чангалаад өлсөө гэж айлгаад эсхүл ашиглах уу гэж асууж байна. Үндсэндээ бол ашиглах ёстойгоо ашиглаж.

Гагцхүү олон улсын шаардлагад нийцсэн зөв бодлогоор харилцан ашигтай хариуцлагатайгаар уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй үгүй бол бидэнд хэдэн мянган орд стратегийн орд байгаад дээрх шаардлагуудыг хангахгүй бол яах юм бэ ?

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Би бодохдоо Монгол улс уул уурхайд суурилсан эдийн засагтай тэр дундаа Оюу толгой, Тавантолгой хоёр гол томоохон ордыг урагш явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа