О.Содбилэг: Ерөнхий сайд шийдвэртэй алхам хийхгүй бол ажил явахгүй нь
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2015.02.02

О.Содбилэг: Ерөнхий сайд шийдвэртэй алхам хийхгүй бол ажил явахгүй нь

Төсвийн талаас хэрэггүй зүйлээ танаж авах нь зүйтэй. Мөн Засгийн газар том хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэх нь ч бас хэрэгтэй

Товчхондоо, Ерөнхий сайдын асуугаад байгаа хоёр асуудлын аль аль нь хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл, том төслүүдээ явуулах нь эсвэл бүсээ чангалах нь зүйтэй гэдэг зүйл байж болохгүй гэж харж байгаа. Энэ хоёр асуудлаар мэдээж олон нийтийн саналыг асуухад буруудах зүйлгүй.

Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үед улс төрийн бүх нам нэгдээд их эвсэл байгуулчихсан үед шууд шийдвэрээ гаргаад, ажлаа хийгээд явах нь зүйтэй гэж бодож байгаа. Гэтэл ингэхгүйгээр ард түмнээсээ асуусан болох нь нэгдүгээрт цаг алдана. Хоёрдугаарт, санал асуулгыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийн саналыг яах юм

Тухайлбал, “Би том төслүүдийг дэмжээгүй байтал явуулах нь. Миний саналыг сонссонгүй” гэвэл яах юм. Угтаа шийдвэр гаргаад явах бүрэн эрх мэдэл нь Ерөнхий сайдад хуулийн дагуу байгаа юм шүү дээ. Уг нь Ерөнхий сайдын олон нийтээс асуугаад байгаа асуултын аль нь ч жижиг биш.

Гэхдээ Засгийн газар нэгэнт бүрэн эрхийнхээ дагуу ажиллаж байгаа үед ингэж санал асуулгаар ажиллана гэж байхгүй шүү дээ. Шууд бодлогоо тодорхойлоод ажлаа хийгээд явах учиртай. Хөрөнгө мөнгө ч гэсэн их гарч таарна.

Гэхдээ гол зүйл нь Ерөнхий сайдад хуулиар олгогдсон эрх мэдэл нь байхад зөв бодлого хэрэгжүүлж ажлаа хийхгүй бол дараа дараагийн шийдэх гэсэн ауудал бүртээ иргэдээс санал асуугаад байвал маш их цаг алдана шүү дээ.

Өнөөдөр бид төсвийн бодлогоо алдаад хоёр жил болж байна. Бодит байдал дээр төсөв мөнгөний бодлого алдагдчихсан байгаа энэ үед том хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээд явах хэрэгтэй байна