Х.Тэмүүжин: Яасан ч Монголыг хорлож дуусдаггүй хувийн шунал, амбиц вэ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.02.02

Х.Тэмүүжин: Яасан ч Монголыг хорлож дуусдаггүй хувийн шунал, амбиц вэ

Таван толгой төсөл олны анхаарлын төвд байна. Монгол Улсын Засгийн газар Таван толгой-Гашуун сухайт чиглэлд 270 орчим км газар төмөр зам барих гээд Чингис бондоос зөндөө их мөнгө үрчихсэн.

Одоогийн байдлаар 230 сая орчим доллар үрсэн талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар “Самсунг” компаниас нэхэмжлэх ирсэн мэдээлэл байна.

Өнгөрсөн хугацаанд улс төрийн болон бизнесийн алдаануудаас болоод Эрдэнэс Таван толгой дээр ч асар их өр хуримтлагджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бараг дангаараа дааж дийлэхээргүй өр цуглачихсан байгаа ч ашиг сонирхол, амбиц энэ бүхнийг дийлж чадахгүй байгаа бололтой.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ талаар цахим хуудастаа “За Таван толгой дээр бүлэглэлүүд зодолдох өнгө аяс гараад ирлээ. Яасан ч Монгол Улсыг хорлож дуусдаггүй хувийн шунал, улс төрийн амбиц вэ” хэмээн бичжээ.