Дархан аваргын шинэ унаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ шинэхэн унаагаа Төрийн ордоны гадаа “сойжээ”.
Тэрбээр, УИХ-ын чуулганы хуралдаан дээр дарга нар тансаг хэрэглээнээсээ татгалзаж моторын багтаамж нь бага, жижигхэн машин унах санаачилга гаргасан юм.
Энэхүү урилгаа ажил хэрэг болгож “8167” УБҮ Сүцуки маркийн ногоон машин хөлөглөн иржээ.
Эрхэм гишүүн өмнө нь мөн л дарга нарыг эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байсан бөгөөд Төрийн ордонд машинаар бус дугуйгаар ирдэг урилга гаргаж, өөрөө хэрэгжүүлэн дугуй унаж байсан юм. Урин дулааны улирал эхлэнгүүт дугуйгаа унана гэдгээ ч хэлж байгаа гэнэ шүү.
Тэрбээр, ногоон машиныхаа зургийг байрлуулж “Дарга, мэдэлтнүүд тансаг хэрэглээнээс татгалзъя# Уриалга # Миний унаа” хэмээн жиргэжээ.