УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
2015.01.09
Б.Бат-Эрдэнэ аваргыг зоддог гишүүн байх уу
УИХ-ын нэгдсэн чуулганаар 2015 оны Төсвийн тухай багц хуулиудыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Засгийн газар улсын гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьд хүргэх санал УИХ-д оруулсныг шүүмжиллээ. Тэрбээр ер нь олигархиуд Тавантолгой, Гачууртын орд гэх мэт том ордуудаа хувааж авах гэж л улайрч байна.
Сүүлийн үед олигархиудын ааш авир хэрээс хэтэрсэн. Энэ талаар нь хэлэхэд чуулганы танхимын үүдний өрөөнд намайг барьж аваад бараг зодох гэж байна шүү дээ гэж ярилаа.
Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд “Бат-Эрдэнэ аваргыг зоддог гишүүн гэж байх уу” хэмээн мушилзаж, ангийн нөхдөө хөгжөөв.