2015.01.10

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн сайжирсангүй

2015 оны төсвийн тодотголд 342 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийхээр тусгаад байгаа. Гэхдээ нөгөө талдаа хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн чанарт хяналт, хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

Ерөнхийдөө төсвийн хөрөнгө оруулалт гэдэг нь авлигын том сав болж хувирсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг авлигажсан байна. Тодорхой хөрөнгө оруулалтыг шалгуулж байж үргэлжлүүлнэ гэж хойш нь тавьж байсан нь 2015 оны төсвийн тодотголын төсөлд суугаад ороод ирсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Нийтлэг утгаараа хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах бодлого хэрэгжилтийн асуудлыг ярих нь зүйтэй. Ер нь үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх ёстой гэж бодож байгаа юм”.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Бүтцийн байгууллагууд ажлаа сайн хийх хэрэгтэй.  Засгийн газрын хяналтын байгууллага, Улсын аудитын газар зэрэг тал талаасаа, шат шатандаа хяналт тавих асуудал бол үндсэндээ суларчихсан. Уг төсвийг тухайн үед Ерөнхий сайд нь хүртэл авлигатай төсөв гэж хэлж байсан. Тухайн яамны төрийн нарийн бичгийн даргатай ярьж тохиролцоод нэмдэг асуудал байгаа” гэв.

Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Хамгийн гол хяналтаа тавих хүмүүс хөрөнгө оруулалтыг ашиглах гэж байгаа эзэд нь байх ёстой. Яагаад гэвэл хөрөнгө оруулсан газар нь чанар муутай барилга барьвал түүнд орох хүмүүст л хохиролтой шүү дээ. Тийм учраас хамгийн гол хяналт тавих хүмүүс нь эдгээр хүмүүс байна” гэв.