Бизнесийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулна
Энэ долоо хоногт УИХ-аас баталсан төсөвлөсөн хөрөнгө оруулагчид болон жижиш дунд үйлдвэр дэмжих зорилго бүхий хуулийг танилцууллаа. Мөн бизнесийн дээд хэмжээний уулзалтыг монгол улсад зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг 2016 он хүртэл сунгасан байна.
Гаалийн ерөнхий газрын зүгээс ЖДҮ дэмжих чиглэлээр хийгдэж байгаа ажлууд тэр дундаа татварын дарамтаас чөлөөлж өгөх, өргөжүүлэх шинээр тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд нь гаалийн болон нэмэгдсэн өртөгийн татвар төлж байгаа нь их том дэмжлэг гэв.
Бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан:
“Хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд бизнесийн дээд хэмжээний уулзалт их чухал. Энэ үеэр өөрсдийн бизнес төслөө танилцуулах боломжтой”.