Нова Терра компаний захирал Б.Бямбасайхан
2014.04.20

Б.Бямбасайхан: Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломж улам тэлж, сайжирна

"Vip  тодруулга"-ын зочноор Нова Терра ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан оролцлоо.

 -    Таныг олон хүн  BCM-ийн ТУЗ-ын дарга гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ  та бас “Нуго терра” компанийн гүйцэтгэх захирал. Энэ компани  ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Манай компани өнөөдөр Монголын өсч байгаа зах зээлд хөрөнгө оруулалт, инженерингийн, мөн санхүүжилт босгох гэсэн гурван өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр бид барилгын салбараас эхлээд уул уурхайн төслүүд  үл хөдлөх хөрөнгийн төслүүд, үйлдвэрлэлийн төслүүд дээр ажиллаж байгаа. Дээр нь эрчим хүчний тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг боловсруулж ажиллаж байна.

-          Хөрөнгө оруулалтууд босгох гэж байна. Эх сурвалжууд өнөөдөр хаана, ямар салбарт байна вэ?
Дотоодын зах зээл дээ хөрөнгө оруулалт босох боломжгүй,  нэмэлт санхүүжилт шаардлагатай бол гадаадын зах зээлээс хөрөнгө оруулалтаа татаж байгаа.

Хөрөнгө оруулалт босгохын тулд бид хамгийн түрүүнд төслөө бэлдсэн байх ёстой. Төслөө бид олон улсын стандартын дагуу ижненерингийн, санхүүгийн стандартын дагуу боловсруулах чиглэлээр нэн тэргүүнд хийх ёстой ажил. Үүний үндсэн дээр хөрөнгө оруулагч нартай очиж уулзана. Тэр хүн дэлхийн хаана ч байж болно. Ер нь Нью Иорк, Гонконг, Лондон зэрэг газруудад төвлөрсөн байгаа. Хөрөнгө оруулагч гэдэг хүн дэлхий даяар хамгийн ашигтай төсөл хайж түүндээ хөрөнгө оруулах гэж хүлээж байдаг. Тэгэхээр бид тэр олон орны төслүүдтэй, компаниудтай өрсөлдөж байгаа. Хаанаас ч ирж магадгүй.

-          Одоо ер нь Нуго Терра компаний хувьд ажиллаж байгаа төслүүд дээр гадаадаас ихэнх хөрөнгө оруулалт нь босч байна уу, эвсэл дотоодоосоо хөрөнгө оруулалт босч байна уу?

Тэгэхээр бид  хамгийн түрүүнд  дотооддоо төслүүдээ дотоодын түншүүдтэйгээ  хамтраад хэрэгжүүлдэг. Дотоодын зах зээл дээ хөрөнгө оруулалт босох боломжгүй,  нэмэлт санхүүжилт шаардлагатай бол гадаадын зах зээлээс хөрөнгө оруулалтаа татаж байгаа. Амжилттай хэрэгжүүлсэн төслүүд байна. Өнөөдөр миний гол хүсч байгаа  зүйл бол төсөл боловсруулах процессдоо анхааралтай, стандартын дагуу хандах хэрэгтэй. Тэгж байж бид гадаадын хөрөнгө оруулалт гэж эдийн засгийн өсөлтийг чанартай болгож, илүү хүртээмжтэй болгоход хөрөнгө оруулалт чухал. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт байснаар боломжтой, шинэ төслүүдээ санхүүжүүлээд хэрэгжүүлнэ. Эдгээр процесс нь ажлын байр бий болгоно. Ажлын байр бий болсноор та бидний орлого нэмэгдэнэ. Тэгснээр Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломж улам тэлж, сайжирна.

Үргэлжлэлийг нэвтрүүгээс...