УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2014.03.07

Цаашид үр дүнгүй хөрөнгө оруулалт хийхгүйн тулд өнөөдөр аудитаар дүгнэлт хийлгэж байна

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн тодруулга булангийн зочноор оролцлоо.

- Тэгэхээр 2010 оноос хойш эдийн засаг хэсэгхэн хугацаанд эерэг байсан үед төсвөөрөө маш их тансагласан гэдгийг өнөөдрийн аудитын дүгнэлт харуулж байна. Цаашдаа бид яах вэ? Ирэх оны төсвөө энэ алдаагаа цэгцлэх боломжтой юу?

Цаашид ийм үр ашиггүй хөрөнгө оруулдаг нөхцөл байдлыг бий болгохгүйн тулд ийм ажил хийгдэж байгаа гэж ойлгож болно. Өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд 2012 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэний дараа УИХ-аас цаашид авах арга хэмжээний тухай шийдвэр гарсан.

Энэ хүрээнд УИХ-н даргаас чиглэл гарч ер нь он дамжин дуусахгүй байгаа, үнэ өртөг нь өсөөд байгаа барилга обьектуудыг УИХ-ын гишүүд тойрогтоо судалж ирэх даалгавар авсан. эцэстээ аудитын дүгнэлт гарч 272 обьектыг судлан хэлэлцүүлсэн.

Үүний дагуу холбогдох арга хэмжээг авах ёстой. Үр дүнд нь цаашид нөхцөл байдал үүсдэггүй, ашиггүй хөрөнгө оруулалт хийгдэхгүй байх хаалгыг хаахын тулд арга хэмжээ авагдаж байна.

- Аудит зураг төсөл дээр асуудалгүй гэсэн хэрнээ Дарханд нэг метр квадрат барилга 4 сая 290 мянган төгрөгөөр  баригдана гэж бичсэн. Гэтэл Улаанбаатар хотод Буянт-Ухаад сая гаран төгрөгөөр дэд бүтэц, халуун устай байр барьчихлаа. Үүнд шийдэл нь юу байх вэ?

Өнөөдөр энэ асуултад хариулт өгч чадсангүй. Учир нь аудитаас мэргэжлийн хүнээр хөндлөнгийн хяналт хийлгэсэн нь болсон гэсэн хариулт өгсөн байна. Бид үүнд итгэл үнэмшил төрөхгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр ажлын хэсэг байнгын хорооноос томилж  байгаа. Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг оруулж байгаад нарийн төсвөөр нь хянуулж шийдвэрлэнэ гэж бодож байгаа.

Тэгэхгүй бол цаашдаа аудитын дүгнэлтээр баталгаажаад явах юм бол өндөр өртөгтэй байшин босдог, амьдралын өртөг өндөрсөх чиглэлд явах болно. Үүнийг сонсоод өнгөрөх биш үргэлжилнэ.  

 Үргэлжлэлийг бичлэгээс ...