Д.Оюунхорол: Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж байна
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.12.11

Д.Оюунхорол: Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр биз­нес эрхлэгчидтэй “Биз­нес эрхлэх таатай орчин” сэдвээр нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион бай­гуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Бидний урилгыг хүлээн авч энэхүү уулзалт, ярилц­лагад хүрэлцэн ирсэн Та бүхэндээ Олон улсын хүний эрхийн өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Ардын Нам өнөө­дөр сөрөг хүчний байр суурьт шилжсэн хэдий ч Монгол Улсын тусгаар тогт­­нол, хөгжил дэвшлийн түшиг тулгуур болж ирсэн тулхтай, туршлагатай улс төрийн ууган хүчний хувьд өнөөгийн бизнесийн орчинд бий болсон нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэн, биз­несийн тогтвортой, таатай орчин бүрдүүлэх бодлого, зо­рилтыг тодорхойлохоор энэ­хүү нээлттэй уулзалт ярилц­лагыг зохион бай­гуулж бай­гаа юм.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шинэ харил­цаанд шилжээд 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих, хувийн хэвшлийг үүсгэн хөгжүүлж, хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засгийг амжилттай хөг­жүүлж,

өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 75 орчим ху­вийг хувийн хэвшлийн биз­нес эрхлэгч Та бүхэн үйлд­вэрлэж, татварын ор­логын 40 гаруй хувийг бүрдүүлж, 600 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, улс орны хөгжлийг нуруундаа үүрсэн шийдвэрлэх үүрэг бүхий салбар болтлоо хөгж­сөн байна. Энэ бүгдэд та бүхний оруулсан хувь нэ­мэр, идэвх санаачилга, хи­чээл зүтгэл чухал үүрэг гүй­цэтгэснийг энд онцлон тэм­дэглэхэд таатай байна.

Америкчууд Билл Гейтс, Уоррен Баффет зэрэг бая­чууд руугаа хэзээ ч “Эд нар мөнгөжиж байна, мөн­гөө яагаад бидэнтэй ху­ваалц­даггүй юм бэ” гэж муу­хай­гаар хардаггүй.

Төр нь ч гэсэн ийм зарчим баримтладаг.

Эдийн засгийн их хям­ралын үеэр ”Форд” хэ­цүү­дэхэд Америкийн төр “Форд”-доо өчнөөн дол­ларын зээл өгөөд босгоод ирсэн. Учир нь “Форд” гэж мундаг том үйлдвэрлэгчийн ард ханган нийлүүлэлтийг нь хийдэг өчнөөн компанийн хувь заяа байсан юм.

“Форд” унахад тэр ком­паниуд дампуурах байв. Өөрөөр хэлбэл Америкийн эдийн засаг хөл дээрээ сөхрөх байсан учраас Цагаан ордон, Конгресс бүгдээрээ сандарцгааж тусалсан хэрэг. “Форд”, “Майкрософт”-оос авсан татвараар Аме­рик хөгжиж байгаа уч­раас аме­рикчууд баялаг бүтээгч­дэдээ хайртай байдаг юм.

Манай улс Америк шиг ардчиллын замаар яваа, зах зээлийн эдийн засагтай. Тэг­сэн хэрнээ баялаг бүтээгч­дэдээ хайргүй. Төр нь ч тэр, ард түмэн нь ч тэр. Олигархууд, баячууд, бүр луйварчид мэт үздэг буруу хандлага руу явж байна.

Саяхан болсон “Том тө­рөөс ухаалаг төр лүү” зөв­лөлдөх уулзалтан дээр Мон­гол Улсын Ерөнхийлөгч хэ­лэхдээ “Өнөөдөр манайд 200 мянган тэтгэврийнхэн, 200 мянган оюутан, 200 мянган төрөөс цалин хүр­тэгсэд, цаана нь бас 200 мянган огт ажил хийх хүсэлгүй иргэд байгаад сая гаруй хүүхдийнх нь хамт 200 мянган баялаг бүтээгчид тэжээж байна” гэлээ. Тоог нь ойролцоогоор авсан ч энэ үнэн.
Улсын төсөвт төвлө­рүүлж байгаа нийт татварын 70 орчим хувийг үндэсний 300 орчим том компаниуд бүр­­дүүлж байна.

Энэ хоёрхон жишээнээс л харахад өнөөдөр бид бизнес эрхлэгчдээрээ бахархаж тэд­нийг тогтвортой үйл ажил­лагаа явуулах эрх зүйн таа­тай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой.

Харамсалтай нь өнөө­гийн шинэчлэлийн гэх Зас­­гийн газрын алдаатай бод­логын уршгаар улс орны эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгө оруулалт буурч, төгрөгийн ханш суларч, бизнесийн орчин хумигдаж, хувийн өмч рүү янз бүрийн хэлбэрээр дайрч, булааж авах оролдлогууд хийгддэг боллоо.

“Бизнес эрхлэгчид маань дарлагдсан ард иргэд болоод байна, тэд­нийг дарлах бүхэл бүтэн тогтолцоо бий болсон байна” гэсэн МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгтэй санал нэг байна. Төр засаг өөрөө хувийн хэвшлийнхэнтэй өр­­сөлдөж бизнес хийж, ху­вийн хэвшлийн үйл ажил­лагаанд хутгалдан орол­цох, бизнесийн орчинг хяз­­­­­­­­гаарласан хуулиар сүр далайлгаж торгоно, шийт­гэнэ хэмээн сүрдүүлж, да­рамтлах явдал газар авч байна.

Төр хуулийн хэрэг­жилтийг хангах үүрэг­­тэй ч бизнест садаа бол­­сон, хүнд суртал чирэг­дэл их­тэй, бизнес эрхлэх боломж нөхц­лийг хааж боосон, хувийн өмч рүү хал­даж хурааж, нураадаг, захир­­гааны аргаар шийд­вэр­лэхээр зохицуулсан хуу­лийн заал­туудаа өөрчлөх, боловс­ронгуй болгох за­маар бизнес эрхлэгчдийг да­рамт­лах бус харин хам­гаалах үүргээ биелүүлж ажил­лах цаг болсон байна.

Төр, хувийн хэвшил түн­шүүд байж, хамтарч ажил­­лах ёстой. Зах зээ­лийн өнөө үед хувийн сек­торын санал хүсэлтийг сон­­­­­­сож, шийдвэрлэх шаард­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­лагатай байгаа асууд­­­­­­­­­­­­­­луудыг нь харгалзан үзээ­­­­­­­­­­­гүй­­гээс, дэлхийн зах зээ­­­­­­­­­лийн чиг хандлагыг сайн анхаа­рах­гүйгээр гаргасан бод­­­логын алдаа явж явж эц­сийн дүн­дээ өнөөдрийн биз­не­сийн орч­­­ныг муутгасан, ойлгомж­гүй байдалд хүр­­гэсэн. Алдаа оноогоо ярил­цаж, цаашид тууштай тогт­­­­вортой явах, бизнес эрх­­­лэхэд тааламжтай хууль эрхзүйн орчин бий болгох хэрэгтэй байгаа юм. Тиймээс өнөөдрийн хэлэл­цүүлэг чу­­хал ач холбогдолтой юм.

Бизнесийн зовлон жар­­­галыг хамгийн сайн мэ­­дэр­­дэг бизнесийн сал­ба­рын тө­лөөлөгчид, эрдэм­­тэн суд­­лаачид энд хүрэл­­цэн ир­сэн байна. Энэ­­хүү нээлт­тэй уулзалт ярилц­лага үр ашиг­тай болж, түүнээс гар­гасан санал зөвлөмж тө­рийн шийдвэрт тусч, амьд­ралд тууштай хэрэг­жихийн ерөөл өргөе.

Та бүхэн оюун ухаанаа уралдуулан, мэргэн санал, санаачилга, шүүмжлэл өр­нүүлж, бүтээлчээр хандана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Та бүхэнд хэрэгтэй бай­гаа бизнесийн тогтвортой, тэгш, тунгалаг эрх зүйн орч­ныг бүрдүүлэхийн төлөө бид ажиллах болно оо хэмээн хэллээ.