ОБЕГ-аас анхааруулж байна
2014.12.30

ОБЕГ-аас анхааруулж байна

Шинэ жилийн баяр амралтын 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 04-ний өдрүүдэд бүх нийтээр амрахтай холбогдуулан Онцгой байдлын албаны албан хаагчид улс эх орон, иргэдийн аюулгүй байдлыг ханган албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Шинэ оны босгон дээр 31-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 2, 3-нд баруун болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна төлөвтэй байгаа тул иргэд аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, замын хальтиргаа гулгаанаас үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хэдий цас орж хүйтний эрч чангарсан ч гол мөрнүүдийн  мөсний зузаан харилцан адилгүй , мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байж баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.

Мөн аж ахуйн нэгж байгууллагын хувьд барилга байгууламжийн дулааны шугам сүлжээний эвдрэл, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэрэг аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.