КОД 9 сургууль дадлагыг зохион байгууллаа
“Эбола вирүсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах КОД 9 сургууль дадлага”-ыг “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд зохион байгууллаа.
Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, уг өвчинтэй тэмцэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоол, Улсын Онцгой комисоос гаргасан албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд уг вируст халдвараа сурьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлэн байдлыг хангах зорилгоор гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан аж.
Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан олон улсын нислэгээр эболагийн халдвар авсан байж болзошгүй сэжиг бүхий зорчигч хилээр нэвтрэн орж ирснийг мэргэжлийн байгуулагууд илрүүлэн нисэх буудлын тодорхой хэсэгт хөл хорио тогтоож, хамгаалалтанд авах, халдвартай зорчигчийг тусгаарлах, сэжигтэй зорчигчийн ойрын хавьтлыг тодорхойлох, ачаа тээшинд хяналт шалгалт хийх, онгоц, хоолой, шат, гарц, тусгаарлах өрөөг халдваргүйжүүлэх, хөл хориог цуцлах зэрэг сургууль дадлага явагдлаа.
КОД-9 сургалтыг зохион байгууллаа
Ийнхүү Монгол улсын хилээр эболагийн халдвартай зорчигч орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, ямар арга хэмжээ авах, цаашид бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангаж сайжруулах хэрэгтэй байгааг тодотгож авсан дадлага сургууль боллоо.
Манай бүс нутгийн 26 улс орон эбола вирусын халдварын үед авах арга хэмжээний үзүүлэх сургуулийг зохион байгуулсан бөгөөд ОХУ л гэхэд яг бодитой мэтээр олон нийтэд худал мэдээлэл тарааж үзүүлэх сургалтаа хийсэн бол БНХАУ эбола вирусын өвчлөл гарсан улс орнуудад 4 удаагийн эмч нарын багаа илгээсэн байна.