М.Энхболд: Монгол хүн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж буй нь тусгаар тогтнол юм
Монгол улсаа хөгжүүлье ток шоуны Тусгаар тогтнолын сэдвээр бэлтгэсэн нэвтрүүлэгт МАН-ын дарга М.Энхболд оролцлоо.
-Таны хувьд тусгаар тогтнол гэдэг үг ямар утгыг илэрхийлдэг вэ ?
Монголчууд “Бор гэртээ богд , хар гэртээ хаан” гэж ярьдаг. Энэ бол айл гэр дотроо асуудлаа бүгдийг нь зохицуулж байхын илэрхийлэл юм. Тэгвэл улс орон дотроо асуудлаа зохицуулдаг, шийддэг байхаар илэрхийлэгдэж байгаа асуудал бол тусгаар тогтнол. Монгол төр засаг гадна дотны нөлөөгүйгээр шийдвэрээ гаргаж, удирдан зохион байгуулж байгаа явдал бол манай улсын тусгаар тогтнолын баталгаа. Мөн Монгол хүн эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж буй нь тусгаар тогтнолын нэг хэлбэр юм.
-Монгол улсын тусгаар тогтнолыг хэзээнээс эхлэлтэй гэж та үзэж байна ?
2011 онд Монголд улсын шадар сайдаар ажиллаж байхдаа дөрвөн том ойн комиссын дарга хийсэн. Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн комиссын даргаар ажилласан. 1206 оноос хойш үргэлж тусгаар улс байгаагүй. 1911 онд Тусгаар тогтнолоо дахин бий болгосон.
-1961 онд Монгол улс НҮБ-д элссэн энэ талаар ?
Дэлхийн хоёрдугаар дайнд Монголчууд өөрсдөө эх орноо хамгаалан үлдсэн. Мөн хөршөө хамгаалж ялалт байгуулсан. Бусад улсуудын төлөө тэмцсэн гэдгээ харуулсан. Энэ бүгд Монгол улс НҮБ-д оруулах бололцоогоо хангасан үйл явдлууд юм.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү