ОБЕГ
2014.11.07

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна

Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын салбарт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон мэдээлж байна.

-Хил орчмын аюулгүй үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх хоёр улсын гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоёрын хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Оросын хамтарсан комиссын ээлжит 13 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Хуралдааны үеэр өмнөх хуралдааны протугалын хэрэгжилт Монгол улс, ОХУ-ын хил орчмын бүсийн гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны тухай танилцуулгыг Монгол улсын талаас хийсэн юм.

-ОБЕГ-аас жил бүрийн аравдугаар сард Гамшгийн эрсдлийг бууруулах ОУ-ын өдрийг гишүүн орнуудын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхий нийтээр тус өдрийг “Өндөр настнуудад” чиглүүлэн тэмдэглэсэн юм. Мөн Дөрвөн аймагт гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний  сургуулийг зохион байгууллаа. 

     Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү