“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг өнгөрүүллээ
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дүүргийн засаг даргын тамгын газар, Ахмадын хороотой хамтран “Гамшгаас хамгаалах, эрсдлийг бууруулах” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар, НОБГ-ын орлогч, Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав, ЧД-ийн Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа А.Дамцагдорж, ЧД-ийн Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцож, үг хэллээ.
Тус өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн ахмадууддаа Онцгой байдлын албаны тугийг залж, ёслолын жагсаалаар жагсан хүндэтгэл үзүүлж, Чингэлтэй дүүргээс 2014 онд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны талаар хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцууллаа.
Мөн үзүүлэн самбар, тараах материалаар сурталчлан, нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ашиглагдаж байгаа гал унтраах, шуурхай албаны автомашин, багаж зэвсэглэмж, техникийн хүчин чадлыг танилцуулан, Улаан загалмай хороо, Эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн баг ажиллан ахмадуудыг анхан шатны эрүүл мэндийн үзлэгт хамруулан хөнгөлөлттэй үнийн эм, тарианы худалдаагаар үйлчилж, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт зохион байгууллаа